• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бө-Аогийн Азийн чуулга уулзалт Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чухал индэр болжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-22 11:32:22

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2016 оны жил тутмын хурал 3-р сарын 22-25-нд Хятадын Хайнань мужийн Бө-Аод хуралдана. Тус чуулга уулзалт нэгэнт Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чухал индэр олж, уг бүс нутгийн интегралчлалд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг гадны улс төрчид, эрдэмтэн мэргэжилтнүүд ярьж байна.

Австралийн Аялал жуулчлал, олон улсын боловсролын яамны сайд Колбек Хятадын Синьхуа Агентлагт ярилцлага өгөхдөө, Бө-Аогийн Азийн чуулга уулзалт бол Азийн үйл хэргийг авч хэлэлцэх "өвөрмөц мөртөө гарамгай хүчин зүтгэл оруулахуйц" чухал индэр болсон гэжээ.


Сүүлийн жилүүдэд олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөгөөр олон улсын худалдааны сэргэлт хүч муутай байна. Дэлхийн эдийн засагт хэрхэн шинэ хүч сэлбэж, шинэ өсөлтийн цэг бэлтгэх нь 2016 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтаар авч хэлэлцэх чухал сэдэв болно. Уг чуулга уулзалтын хөтөлбөрийн дагуу, энэ жилийн чуулга уулзалтаар "Inclusive finance system" хүртээмжтэй банк санхүү, хөдөө тосгоны байгуулалт, менежмент, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах шинэ төлөвшил зэрэг олон асуудлыг хөндөнө.

Балбын ерөнхий сайд Хадга Прасад Шарма Оли: Энэ оны Бө-Аогийн чуулга уулзалт нь эдийн засаг болон бүс нутгийн хөгжилд тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай чухал үүрэг гүйцэтгэж, тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчныг хамгаалах, экологийн систем, аюулгүйн салбар зэрэг асуудлуудыг голчлох болно гэжээ.

Японы нэгэн Их Сургуулийн Худалдааны дээд сургуулын профессор Ли Кэ: Бө-Аогийн чуулга уулзалтын жил тутмын чуулган нь бүс нутгийн халуун цэгийн, хүндрэлтэй асуудлуудад чиглэж, өөр өөр салбар, өөр өөр улс орон, бүс нутгийн зүтгэлтнүүдийг уулзуулж, санал бодол солилцуулах нь хамгийн үнэлэх ёстой зүйл гэжээ. 

Энэтхэгийн Жавахарлал Неру их сургуулийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн Хятад судлалын төвийн захирал Вала Прасад: Бө-Аогийн чуулга уулзалт Азийн эдийн засгийн хөгжил түлхэц өгөхийг зорьсоор ирсэн. Азийн эдийн засаг нэлээд түргэн өсөлтөө хадгалж чадвал дэлхийн эдийн засагт хөгжил эерэг сайн нөхцөл боломж авчрах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе