• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Оросын эх газрын боомтын бараа нэвтрүүлэх чадал ихээр нэмэгдэнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-22 12:16:19

21-нд сурвалжлагч ӨМӨЗО-ны Манжуурын захиргаанаас мэдээлснээр, уг хотод байрладаг Манжуурын олон улсын засмал замын гарц боомт дэд бүтцийн байгуулалтаа түргэтгэн, гарц боомтын бараа нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлснээр, жил тутмын бараа нэвтрүүлэх чадал нь 3 сая тонноос 10 сая тоннд хүртэл нэмэгдэх болно.

Эх сурвалжийн мэдээнд тэмдэглэснээр, уг гарц боомтын чадлыг нэмэгдүүлэх өргөтгөн байгуулалтын төслийг нийт 1.03 тэрбум юаниар санхүүжүүлэх бөгөөд түүнд 7 дэд төсөл багтжээ. Манжуур боомт Хятад-Орос-Монгол 3 орны уулзар газарт оршдог Евро-Азийн эх газрын зам харилцааны хамгийн чухал зангилаа бөгөөд бараа нэвтрүүлэх хэмжээгээр Хятадын адил зэрэглэлийн боомтуудын дотор тэргүүлдэг юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе