• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны байгууллага байгуулна

CRI       (GMT+08:00) 2016-03-23 10:21:34

3-р сарын 22-нд Хайнаний Бө-Аод Хятад, Турк, Камбож, Лаос, Монгол, Балба, Индонез, БНСУ-ын зэрэг гадаад дотоодын 11 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүнчлэн Бө-Аогийн Азийн чуулга уулзалт, Хятадын олон нийтийн дипломат харилцааны нийгэмлэг хамтран "Азийн мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны байгууллага" байгуулахыг санаачилсан байна. Энэ нь Азийн мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагаа шинэ шатанд ахиж буйг харуулсан үйл явдал болов.

"Азийн мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны байгууллага" хожим ирээдүйд мэдээллийн хэрэгсэл, засгийн газар болон аж ахуйн нэгжийн нөөцийг нэгтгэж, үндэстэн, бүс нутаг дамнан мэдээллийг үр ашигтай түгээхийг ахиулж, Азийн мэдээллийн хэрэгслүүдийн олон улс дахь нөлөөлөх чадвар, түгээх чадварыг дээшлүүлэх болно. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн өөрчлөлт шинэчлэлт, мэдээллийн шинэ хэрэгслийн бүтээн байгуулалтад нүүрлэж буй боломж, сорилтыг хамтаар зохицуулж, улс орнуудын мэдээллийн хэрэгслүүдийн хамтын хөгжлийг буй болгох болно. Түүнчлэн Азийн бүс нутгийн хүмүүс, мэдээлэл, технологи, соёлын солилцоог нэмэгдүүлж, найрамдлыг зузаатган ойлголцлыг эрчимжүүлэх болно.

Мөн өдөр Хятадын Олон Улсын Радио болон Бө-Аогийн Азийн чуулга уулзалт, Хятадын олон нийтийн дипломат харилцааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2016 оны хурлын "Мэдээллийн хэрэгслийн лидерүүдийн дугуй ширээний уулзалт"-д гадаад дотоодын мэдээллийн хэрэгслүүдийн 20 шахам лидерүүд оролцож, "Нэг бүс нэг зам: Азийн мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны шинэ боломж" сэдвийн хүрээнд хэлэлцэж, "Азийн мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны байгууллага" байгуулах, Азийн мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны шинэ индэр бүрдүүлэх, Азийн мэдээллийн хэрэгслүүдийн дуу хоолой, нөлөөлөх чадварыг дээшлүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Дугуй ширээний хурлын дарга, ХОУР-гийн дарга Ван Гэннянь илтгэлдээ, Азийн мэдээллийн хэрэгслүүд итгэлцлээ нэмэгдүүлж, индэр бүрдүүлж, хамтын хүчин чармайлтаар "Торгоны замын мэдээлэл түгээх бүс" болгон бүтээж, соёлыг түгээх, найрамдлыг уламжлах, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх зам суваг нээх нь зүйтэй гэсэн байна. Тэрээр: Харилцан хүндэтгэх, харилцан итгэлцэх нь мэдээллийн хэрэгслийн найрсаг хамтын ажиллагааны урьтач суурь нөхцөл болдог. Хамт хуваалцаж, хамтдаа амжилтад хүрэх, харилцаа солилцоо өрнүүлэн, туршлагаа хуваалцах нь мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагаанд хөдөлгөгч хүч болдог. Уялдаа зохицолтой хөгжиж, брэнд бүтээх нь мэдээллийн хэрэгслүүд гүнзгий хамтран ажиллахад туулах ёстой замнал мөн гэсэн байна.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе