• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лань Цанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагаа албан ёсоор эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-23 17:27:26

Лань Цанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны улс орнуудын удирдагчдын анхдугаар хурал 23-нд Хай-нань мужийн Сань-я хотод болов. Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Тайландын ерөнхий сайд Прают Чан-о-ч нар хамтарч хурлыг даргалжээ. Лань Цанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагаа бол шинээр болсон зүйл. Үүнд энх тайван тогтвортой байдлыг хамтдаа ахиулах, хөгжлийг баримтлахаар тэргүүлэх чиглэл болгон, төслүүдийн ахицад тулгуурлаж, нээлттэй багтаамжтай байдлыг урагшлуулах ёстой гэж Ли Кэчян тэмдэглээд, Лань Цанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны улс орнууд харилцан холбогдож харилцан нэвтрэх болон үйлдвэрлэлийн чадамжийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хэлбэрэлтгүй хөгжлийн сэдэвт анхаарлаа төвлөрүүлж, хүмүүнлэгийн салбар дахь гүүр холбоосыг бүрдүүлэх ёстой гэжээ.

Уг хуралд оролцсон гадаад орнуудын удирдагчид хурлын чухал тэмдэглэлт ач холбогдлыг нотлоод, энэ нь улс орнуудын хамтын эрэл хүслийг харууллаа гэж үзжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе