• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ланьцанжян-Меконг мөрөн дагуу улс орны хамтын хувь заяаны холбоо байгуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-23 19:56:45

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 23-ны үдээс өмнө Хайнань мужийн Сань-я хотын олон улсын хурлын төвд болсон Ланьцанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны улс орнуудын удирдагчдын анхдугаар хурлыг даргалж, хуралд оролцсон орнуудын удирдагчидтай "Нэг мөрний усыг уусан, хувь заяа нэгтэй улс орнууд" гэсэн сэдвийн хүрээнд, Ланьцанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Энэ хуралд Тайланд, Камбож, Лаос зэрэг орны ерөнхий сайд, Мьянмарын дэд ерөнхийлөгч, Вьетнамын дэд ерөнхий сайд нар оролцов.


Ли Кэчян, Хятад улс Меконг мөрний сав газрын 5 оронтой уул усаараа холбогдож, үе дамжин найрсгаар харилцаж ирсэн тул бид бол хамтын ажиллагааны хувь заяа нэгтэй түншүүд, найрсаг сайн хөршүүд юм. Хятад улс Меконг мөрний сав газрын 5 оронтой стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосноор эрх ашгийн нягт харилцаа байгуулагдаж, хамтын ажиллагааны бат бэх үндэс суурьтай болох юм. Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны механизм байгуулах алтан боломж бүрдсэн. Энэ нь улс орнуудын хөгжлийн дотоод эрч хүчийг бадраахад ашигтай бөгөөд Азийн хөгжилд шинэ эрч хүч сэлбэх болно. Меконг мөрний сав газрын 5 орон бол АСЕАН-ны чухал гишүүд билээ. Хятад улс АСЕАН-ны нэгдэл болон холбоо байгуулахыг тууштай дэмжинэ. Меконг мөрний хамтын ажиллагааны механизм нь Хятад болон АСЕАН-ны хамтын ажиллагааны холбоонд үр ашигтай нөхвөр болох бөгөөд бидний бүх талын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд өгөөжтэй байх болно. Меконг мөрний хамтын ажиллагаа нь мөн Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны шинэ практик болох тул бид хүчээ нэгтгэн хичээн ажиллаж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх зориг чадалтай гэдгээ бодит үйл ажиллагаагаараа харуулъя гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе