|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 23-ны үдээс хойш Сань-я хотноо, Хятадад хүрэлцэн ирээд Ланьцанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны улс орнуудын удирдагчдын анхдугаар хурал буюу Бө-аогийн Азийн чуулганы 2016 оны ээлжит хуралд оролцож байгаа Тайландын ерөнхий сайд Параиц Чан-о-чатай уулзжээ.
Ли Кэчян, Хятад Тайланд хоёр орон төрөл садан шиг халуун дотнын харилцаатай. Хоёр орны удирдагчид нягт харилцаа холбоо тогтоож, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа эрүүл сайхан хөгжиж байна. Ланьцанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагаанд Хятад улс Тайландтай хамтдаа дарга орноор ажиллаж, энэхүү механизмыг байгуулах үйл явцыг хамтдаа ахиулж байгаагаараа бахархаж байна. Хятад улс Ланьцанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааг бүс нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болгохоор талуудын хамт хичээн ажиллах болно гэжээ.
Параиц Чан-о-ча,Ланьцанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны улс орнуудын удирдагчдын анхдугаар хурлыг амжилттай зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Ланьцанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагаа гишүүн орнуудад үр өгөөжтэй байх болно гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |