• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын боловсролын салбарын төлөөлөгчид Өвөр Монголд айлчлав

CRI       (GMT+08:00) 2016-03-23 15:36:08

3-р сарын 21-нд Монгол улсын боловсролын салбарын багш мэргэжилтний төлөөлөгчид Өвөр Монголд айлчиллаа. Монгол улсын БСШУЯ-ын СӨХ, БСШУЯ-ын ГХАХ, нийслэлийн боловсролын газар болон Улаанбаатар хотын дүүргүүд, Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургалтын төвийн багш мэргэжилтний бүрэлдэхүүнтэй нийт 20 төлөөлөгч Өвөр Монголын Хөх хот, Бугат, Ордос зэрэг газраар айлчилж байгаа юм.

22-нд тэд Хөх хотын Үндэстний туршилтын сургууль, Хөх хотын монгол үндэстний цэцэрлэг, ӨМ-ын музей, ӨМ-ын Или сүүний корпорац зэрэг газраар очиж, Өвөр Монголын боловсрол, түүх соёл, нийгмийн байдалтай танилцжээ.

Аль эрт 2000 оноос эхлэн Монгол улсын сурагчдыг Хятад хэл, ерөнхий эрдмээр хүмүүжүүлж ирсэн Хөх хотын Үндэстний туршилтын сургуульд одоогоор 80 гаруй Монгол улсын сурагч сурч байна. 16 жилийн турш нийт 1500 гаруй Монгол улсын хүүхдүүдийг хүмүүжүүлсэн энэ сургуулийн сургалтын орчин, хүүхэд хүмүүжүүлэх араг зүй, ялангуяа Монгол уламжлалаа хүүхдүүдэд уламжлан хүргэж байгаа зэрэг олон тал нь бидэнд суралцууштай зүйлсийг харууллаа гэж Монгол улсын нийслэлийн боловсролын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Болормаа ярьж байлаа.

Талын Дуу Хоолой Радиогийн сэтгүүлч Хасмөчир мэдээлэв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе