• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Меконг мөрний таван орны удирдагчдын хамт сурвалжлагчидтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-24 09:45:34

23-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хайнаний Сань-Я хотод Лань Цанжян мөрөн - Меконг мөрний хамтын ажиллагааны удирдагчдын анхдагч хурлыг даргалан хуралдуулсан дараа тус хурлын хамтарсан даргалагч орон Тайландын ерөнхий сайд Прают Чан Оча болон Камбож, Лаос, Мьянмар, Вьетнам зэрэг орны удирдагчдын хамт сурвалжлагчидтай уулзав.

Ли Кэчян энэ хурлын тохиролцсон нийтлэг ойлголт, үр бүтэмжийг танилцуулав. Лань Цанжян мөрөн - Меконг мөрний хамтын ажиллагааны удирдагчдын анхдагч хурал амжилттай хуралдсан гэсэн бөгөөд Лань Цаг Жян мөрөн - Меконг мөрний хамтын ажиллагааны боломж буй болсныг мэдэгдэж, энэ нь Лань Цагжян мөрөн болон Меконг мөрний урсгал дагуу орнуудын харилцааг нягтруулах, Хятад - АСЕАН-ны хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд түүхт ач холбогдолтой гэв.

Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалсан урьтал нөхцөлийн дагуу улс төрийн итгэлцлээ зузаатгаж, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаагаа нэмэгдүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаа, Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны шинэ үлгэр жишээ буй болгож, улам нягт харилцаатай хувь заяаны хамтын цогц байгуулж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах, дэлхийн энх тайвныг хамгаалах чухал хүчин болж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулах ёстой гэж хуралд оролцсон улс орнууд санал нэгтэй тэмдэглэжээ.

Ли Кэчян, хурлаар иж бүрэн баримт бичиг баталж, олон салбарын хамтын ажиллагаа, усны нөөцийн хяналт удирдлагыг гүнзгийрүүлэх, уламжлалын бус аюулгүй байдлын сорилтыг зохицуулах, хүмүүнлэгийн харилцаа солилцоогоо эрчимжүүлэх зэрэг шинэ нийтлэг ойлголтод хүрч, Лань Цан Жян мөрөн - Меконг мөрний хамтын ажиллагааны механизмын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тогтоож, зургаан орны улс төрийн нийтлэг ойлголтын шийдвэр зоригийг харуулж, олон салбарын хамтын ажиллагаанд зураг төлөвлөгөөг тогтоосон юм.

Лань Цанжян мөрөн - Меконг мөрний хамтын ажиллагаа бол нээлттэй, уужуу багтаамжтай механизм юм. Бусад дэд бүс нутгийн механизмтай зэрэгцэн орших бөгөөд зөрчилдөхгүй байх нь Хятад - АСЕАН-ны хувь заяаны хамтын цогц болгон бүтээн байгуулахад тустай. Бүс нутгийн аж үйлдвэржилтийн үйл явц, эдийн засаг нийгмийн хөгжлийг эрчтэй түргэтгэж, дэд бүс нутгийн орнууд болон улс орнуудын ард түмэнд улам өргөн дэлгэр ашиг тус бүтээх болно гэжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе