|
|
||
23-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Батлан Хамгаалахын Их Сургуульд ажиллаж, тус сургуулийн намын төлөөлөгчдийн 6-р их хурлын бүх төлөөлөгч, дивизийн даргаас дээших удирдах боловсон хүчнийг хүлээн авч уулзан, ХКН-ын төв хороо болон Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс уг хуралд халуун баяр хүргэв.
Тэрээр: Хүчирхэг армийн зорилтоо биелүүлж, дэлхийн тэргүүний цэрэг арми байгуулахад цэргийн академийн байгуулалтыг эрхбиш ихээр эрчимжүүлэх хэрэгтэй. Шинэ нөхцөл байдалд хүчирхэг арми байгуулах гэсэн намын зорилтыг биелүүлэх талаар чанга баримталж, шинэ нөхцөл байдал дахь цэрэг дайны стратегийн чиглэлийг туушлуулж, үзэл ойлголтоо чөлөөлж, үнэнэ зөвийг хайж, цаг эринтэй хамт урагшилж, цэргийн академийн өөрчлөлт шинэчлэлтийг идэвхтэй урагшлуулж, сургууль эрхлэн боловсрол олгох түвшнээ тасралтгүй дээшлүүлж, Хятадын мөрөөдөл, хүчирхэг армийн мөрөөдлийг биелүүлэхэд чадварлаг боловсон хүчин, оюун ухааны хүчтэй дэмжлэг болох хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин: Улс төрийн зөв чиглэлийг баримтлах ёстой. Батлан Хамгаалахын Их Сургууль бол намын онол мэдлэгт суралцах, судлах, ухуулах чухал бааз юм. Цэрэг арми байгуулж засах гол удирдагчийг хүмүүжүүлэх бааз мөн учир улс төрийн талаар эрхбиш өндөр стандарт, хатуу шаардлага баримтлах хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин: Хамтран дайтахыг командлах боловсон хүчин хүмүүжүүлэхэд илүүтэй анхаарах хэрэгтэй. Онолын судалгаа, бодлогын лавлагааг сайтар баримтлах хэрэгтэй. Өөрчлөлтийн талаар хүч тавин ажиллахыг урагшлуулан хэрэгжүүлэхийг баримтлах хэрэгтэй гэжээ.
Тэрээр: Намын хорооны удирдах хүчин, боловсон хүчний эгнээний байгуулалтыг сайтар атгахыг баримтлах хэрэгтэй. Намаа удирдан хатуу засахыг баримталж, намын улс төрийн амьдралыг төв чанга байлгаж, ариун цэгцээр засаг барих талаарх намын бүтээн байгуулалт, авлигын эсрэг тэмцлийг тууштай баримталж, оршиж буй асуудлыг төв чангаар илрүүлэн цэгцэлж, улс төрийн цэвэр шударга, сайн сайхан орчныг чармайн бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |