|
|
||
Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 23-нд Тайландын ерөнхий сайд Прают Чан-О-Ча, Камбожийн ерөнхий сайд Хун Сен, Лаосын ерөнхий сайд Тонгсинг Таммавонг, Мьянмарын дэд ерөнхийлөгч Сай Маук Кхам, Вьетнамын ерөнхий сайдын орлогч Фам Бинх Минх нарын хамт Лань Цанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны үзэсгэлэнтэй танилцлаа.
Харилцан холбогдож харилцан нэвтрэх, үйлдвэрлэлийн чадамжийн хүрээнд хамтран ажиллах, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах, усны эх баялгийн хамтын ажиллагаа өрнүүлэх, хөдөө аж ахуй болон ядуурлыг бууруулах, хүмүүнлэгийн салбарт хэлхээ холбоотой ажиллах, шинэ эрчим хүчний салбарт хамтран ажиллах зэрэг сэдвээр Хятадын 10 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэн гаргаж, 5 орны хамтын ажиллагааны тэргүүний дэвшилтэт тоног төхөөрөмж, технологи, зураг төсөл, бүтээгдэхүүний загвар зэргийг дэлгэн үзүүлж байна.
/D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |