|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 23-ны үдээс хойш, Хятадад хүрэлцэн ирж Лань Цанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны орнуудын анхны хурал, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2016 оны жил тутмын хуралд оролцож байгаа Меконг мөрний сав гарын 5 орны удирдагчтай уулзжээ.
Тайландын ерөнхий сайд Прают Чан-о-Чатай уулзах үедээ Ли Кэчян хэлэхдээ, Хятад Тайланд маш дотно харилцаатай. Хоёр орны удирдагчдын хэлхээ холбоо олширч, салбаруудын ажил хэрэгч хамтын ажиллагаа эрүүл тогтвортой хөгжиж байна. Тайланд, Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааг хамтран даргалагч орны хувиар Хятадтай хамтран ажиллаж, энэхүү шинэ механизмын байгуулалтын үйл ажиллагааг урагшлуулж буйд Хятадын тал талархаж байна. Хятад улс талуудтай хамтран ажиллаж, Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааг бүс нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болгон зохион байгуулна гэжээ.
Лаосын ерөнхий сайд Тхонгсинг Тхаммавонгтай уулзах үедээ Ли Кэчян: энэ он бол АСЕАН-ны хамтын цогц бий болон бүрэлдсэн эхний жил. Мөн Хятад АСЕАН-ны яриа хэлцлийн харилцаа тогтоосоны 25 жилийн ой тохиож байгаа. Иймээс Хятад улс өнгөрсөнтэйгээ нэгэн адил АСЕАН-ны хамтын цогцын байгуулалтыг дэмжих бөгөөд энэ онд АСЕАН-ны жижүүр дарга орон болсон Лаосын олон төрлийн ажлыг бүх хүчээрээ дэмжихэд бэлэн байна гэжээ. \Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |