• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Хятадын эдийн засгийн гурван том шинэ хөдөлгүүр хүчийг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-24 17:00:54

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2016 оны жил тутмын хурлын нээлтийн ёслол 24-нд Хайнань мужийн Бө-Аод боллоо. Хятадын ерөнхий сайд Ли Кэчян нээлтийн ёслолд оролцож илтгэл тавихдаа, Хятадын эдийн засаг тогтвортой хөгжихөд хөдөлгүүр хүчийг эрхбиш идэвхжүүлэн, шинэ хөдөлгүүр хүчнийг бий болгох хэрэгтэй. Хөдөлгүүр хүч нь өөрчлөлт хийж нээлттэй байх, бүтцийн зохицуулалт хийх, иргэдийн амьжиргааг сайжруулах гурван талд түшиглэх хэрэгтэй гэж онцолжээ. Хамтран ажиллаж, улс орны эдийн засгийн шинэ хөдөлгөх хүчийг худтай хөгжүүлэн, бүс нутгийн хөгжилд шинэ байдлыг хамт бий болгохыг Ли Кэчян Азийн орнуудад хандан уриалсан байна.

Ли Кэчян нээлтийн ёслолд тавьсан илтгэлдээ: Юуны өмнө Бельгид гарсан халдлагын улмаас амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлээд аливаа хэлбэрийн террорист хэргийг эрс эсэргүүцнэ гэж онцоллоо. Азийн хөгжлийн асуудлын талаар Ли Кэчян хэлэхдээ, хоёр удаагийн санхүүгийн хямралын нөлөөг амссан Азийн хувьд урьдынхтай адилгүй болсон. Азийн эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засгаас хурдтай нэмэгдэж, дэлхийн нийт хэмжээнд эзлэх хувь хэмжээ тасралтгүй дээшилж, худалдааны цар хэмжээ дэлхийн худалдааны 1/3 орчим хувийг эзэлж, дэлхийн хамгийн хүчирхэг бүс нутаг болсон гэжээ.

Ерөнхий сайд Ли Кэчян, Азийн орнууд энх тайван, тогтвортой байдлаа хамгаалж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн зохицонгуй хөгжлийг урагшлуулж, багтаамжийг нээн, инновацийг дайчлахын тулд алхаа нэгтэй урагшлах ёстой. Ялангуяа зохицонгуй хөгжлийг урагшлуулахад хэн нь ч хаягдахгүй байвал нийт Ази хөгжинө гэжээ.

Хятад улс "Нэг бүс нэг зам" бодлогын дагуу улс орон, бүс нутаг, бүс нутгийн зохион байгууллагын стратегийг уялдуулан ажиллаж, төлөвлөгөөт үйлдвэрлэлийн чиг хандлагыг тухайн бүс нутгийн шинэ төлөв байдалд зохицуулах хэрэгтэй. Бид тухайн бүс нутгийн хөгжлийн байдал,хойшдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, хямд бөгөөд чанар сайтай машин төхөөрөмж нийлүүлэн, дэд бүтцийн тоног төхөөрөмж, машин механик, эрчим хүч, барилгын материал, эрчим хүч хэмнэн байгаль орчин хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлэн үйлчлэхэд бэлэн байна. Бүс нутгийн худалдааны иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээрт Азиас оролцсон гишүүн хамгийн олон, хамарсан цар хүрээ хамгийн их байж, 2016 онд багтаан хэлэлцээрийг байгуулахаар хүчин зүтгэж байна. Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан Азийн хөгжиж буй орнуудад үйлчилж, бүс нутгийн зохицонгуй хөгжлийн үр өгөөжийг тухайн нутгийн ард түмэнд хүртээх нь зохистой сонголт болов уу гэжээ.

2015 онд Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээ 67 триллион 700 тэрбум юаньд хүрч, 10 триллион ам доллароос давж, хөдөлгөөн бүр нь дэлхий дахинд анхаарлыг татах болсон юм. Он гарснаас хойш, Хятадын эдийн засгийн байдал тэнцвэртэй тогтвортой байж, идэвхтэй мэдээлэл өгөх болсон.

Ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ, Хятадын засгийн газрын өрийн хэмжээ 40 хувьд хүрэхгүй, төв засгийн газрын өрийн хэмжээ ердөө 17 хувь байгаа, банк санхүүгийн арга барилыг шинэчлэх орон зай ч маш их байна. Хятад улс системийн чанартай эрсдлээс хамгаалах чадавхтай, эдийн засгийн эргэлтийг зүй зохистой хэмжээнд тогтоон барих бодлогын хангалттай арга хэрэгсэл бий юм. Ерөнхий байдал, хандлага, урт хугацааны хувьд, Хятадын эдийн засгийн эрмэлзэл хүндрэл бэрхшээлээс их юм гэжээ.

Ли Кэчян мэдэгдэхдээ: Хятад улс ирээдүйд гадаадад нээлттэй байх түвшнээ дорвитой дээшлүүлнэ. Үүнд үйлчилгээний салбар, банк санхүү зэрэг салбарын нээлттэй байдлыг эмх цэгцтэй өргөтгөж, Хятад улсыг цар хүрээгээр улам өргөн, улам шилдэг орчинтойн дээр, гадаадын бизнесмэнүүдийн хөрөнгө оруулалтын хамгийн шилдэг зорилтот орон болгох зэрэг багтаж байна. Түүнчлэн юанийн ханш зүй зохистой, тэнцвэртэй түвшинд байгаа ба тогтвортой байдлаа хэвээр хадгалж байгаа болохоор, Хятад улс валютын ханшаа өрсөн бууруулахгүй юм гэжээ.

Хятадын эдийн засгийн хөгжил шинэчлэл нь өөрийгөө хөгжүүлэх явц төдийгүй дэлхий нийтийн боломж юм. Хятадын хөгжил хамгийн түрүүнд Азийн орнууд үр өгөөжөө хүртээнэ гэж Ерөнхий сайд Ли Кэчян онцоллоо. "Ирэх таван жилд Хятадын эдийн засаг 6.5 хувийн өсөлтөө батлах юм. Энэ нь хялбар бус ч бид итгэлтэй байна. Импортын бараа 10 триллион ам долларыг давах бөгөөд гадаад дахь хөрөнгө оруулалт 600 тэрбум ам долларыг давах юм. Түүнчлэн бид хэдэн зуун том төсөл хэрэгжүүлэх бөгөөд нээлттэй ажиллаж, ашгаа хуваана. Энд саатсан аж ахуйн нэгжүүд боломжийг ашиглан, ур чадвараа гайхуулахыг хүсэж байна" гэжээ.

Энэ онд Бө-Аогийн Азийн чуулга уулзалт байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байна. Чуулга уулзалт "Азийн шинэ ирээдүй: Шинэ эрч хүч, шинэ мөрөөдөл" уриан дор болж, 62 улс орон, бүс нутгийн 2000 гаруй зочид оролцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе