|
|
||
Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн судлаач Ван Жүнь хэлэхдээ, өнөө дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв балархай байгаа нөхцөлд Азийн орнууд хоорондын хамтын ажиллагаа маш их бодит ач холбогдолтой юм. Энэ үед бүс нутгийн дотоодын зохицонгуй хамтын ажиллагааг эрчимжүүлж, дотооддоо нэгдмэл улам их цар хэмжээтэй зах зээлийг бий болгох нь маш их шаардлагатай юм. Азийн орнууд хэзээ ч өнөөдрийнх шиг эв санаа нэгтэй, уялдаа холбоотой байх шаардлага байгаагүй гэж би бодож байна гэжээ.
Ху Ся шинэ хангамжийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн дарга Жя Кан хэлэхдээ, "Нэг бүс нэг зам"-ын стратеги болон бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн хамтын ажиллагааны түншийн хэлэлцээр нь харилцан хамжилцаж, хамтаар Азийн эдийн засгийн хөгжилд механизмын баталгаа хангах болно. Одоогийн хэлж байгаа Азийн хамтын ажиллагааны ерөнхийлсөн загвар нь "Нэг бүс нэг зам"-ын олгосон дэд бүтцийг хангах үндсэн дээр худалдааны нэн олон ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй юм гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |