|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 24-ны үдээс хойш Хайнань мужийн Бө-Аод Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын хэрэг эрхэлсэн зөвлөлийн захирал Фукуда Ясу, хэрэг эрхэлсэн зөвлөлийн хэсэг гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Ли Кэчян: Хятад улс өөрчлөлт шинэчлэл хийсэн 30 гаруй жилийн турш, асар их хөгжлийн ололт амжилтад хүрсэн. Гэвч Хятад улс мөн л хамгийн их хөгжиж байгаа орон хэвээр байж, орчин үеийн болох явцыг бүх талаар биелүүлэхэд маш хол замыг замнах болно. Хятад улс бол өөрчлөлт шинэчлэлтийн үр ашгийг хүртэгч, гадаадад нээлттэй байлгах үүд хаалга улам нээлттэй байх болно. Бид Азийн орнуудын ухаалаг арга барилыг хүлээн авч, дэлхийн олон оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, нээлттэй явцад хөгжлийг биелүүлэхээ баримтлахад бэлэн байна гэжээ.
Фукуда Ясу, Францын ерөнхий сайд асан Жан-Пьер Раффари, Сингапурын ерөнхий сайд асан Го Чок Тонг зэрэг хэрэг эрхэлсэн зөвлөлийн гишүүд: ерөнхий сайд Ли Кэчян энэ удаагийн чуулга уулзалтын үеэр маш амжилттай илтгэл тавьж, Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт гадаадынхан улам итгэл дүүрэн байхыг бэхжүүллээ. Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалж, дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ хүчин сэлбэнэ гэдэгт итгэж байна гэж онцолжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |