• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их 20-ын бүлэг дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох учиртай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-25 16:42:05

24-нд Хайнаний Бө-Аод, Хятадын ГХЯ-ны сайд Ван И Их 20-ын бүлгийн Ханжөүгийн дээд уулзалтын Хятадын ирээдүйн төсөөллийг дурджээ. Тэрээр хэлэхдээ, өнөөгийн нөхцөл байдалд, Их 20-ын бүлэг үүрэг хариуцлагын өмнөөс дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлж, дэлхийн эдийн засгийн инновацийн өсөлтийн шинэ зураг төлөвлөгөө боловсруулан гаргаж, дээд уулзалтын нийтлэг ойлголтыг бодит үр ашиг болгон өөрчлөх шаардлагатай юм гэжээ.
 
Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2016 оны жил тутмын хурал "Өөрчлөлтийн явц дахь G20: Дэлхийн хөгжлийн хэтийн төлөв-Хятад улсын төсөл" салбар форумын үеэр, Хятадын ГХЯ-ны сайд Ван И өнөөгийн дэлхийн эдийн засагт нүүрлэж байгаа асуудлууд болон өрсөлдөөн сорилтын талаар тайлбар хийсэн байна. Тэрээр хэлэхдээ, 9-р сард зохиогдох Их 20-ын бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт зохих хариулт өгөхийг олон улсын хамтын нийгэмлэг хүсэн хүлээж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,  Юуны өмнө итгэл зориг зохих хэмжээнд буурснаар, хямрал нэгэнт 8 жил үргэлжилсэн ч дэлхийн эдийн засаг бүрмөсөн уул байрандаа буцаж чадаагүй, хуучин асуудлууд мөн л зохицуулагдаагүй, шинэ сорилтууд үргэлжилж, худалдаа, хөрөнгө оруулалт, газар нутгийн улс төр зэрэг олон асуудал харилцан холбогдож, гарах зам хаа байгааг хүмүүс бодсоор байна. Хоёрт, хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэх эрч хүч дутмаг, дан гац төсөв, валютын бодлогод түшиглэснээр, хилийн чанадын үр ашиг буурч, шинэ өсөлтийн цэг бүрэн бүрэлдэж чадаагүй байна. Мөн дэлхийн эдийн засагт хөдөлгөх хүчээ өөрчлөх шилжилтийн цаг үед тулгараад байна. Гуравт, нэгдсэн хүчийг бий болгоход хэцүү байна. Энэ нь голцуу эдийн засгийн цогцуудын бодлого тодорхой ялгаатай байгаагаас болсон, зарим нь аюулгүй богино хугацааны бодлогыг сонгосон бол зарим нь бүтцийн чанартай өөрчлөлт хийх зэрэг дунд урт хугацааны бодлогын сонголт хийж байна. Тэрчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын ивээх үзэл газар авснаар, бүс нутгийн чөлөөт худалдааны зохицуулалт үр ашигтай бус байна. Иймээс нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хэрхэн байгуулах талаар бидэнд хариулт хэрэгтэй байна гэжээ.

Ван И бас G20-ын Ханжөүгийн чуулга уулзалтаар гарах ололт амжилтын талаарх төсөөллөө ярьсан байна. Үүнд "хөгжлийн чиг хандлагыг мөрдөж, шинэ хөшүүргийг бий болгон, үйл ажиллагаанд чиглэн, өөрчлөлтийг эрэлхийлэх" зэрэг агуулга багтаж байна. Тэрээр, одоогийн нөхцөл байдалд, G20 нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үүрэг хариуцлагатай. Үүний зэрэгцээ, бас дэлхийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэх шинэ санаа оноог идэвхтэй эрэлхийлж, эдийн засгийн өсөлт, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү зэрэг олон талаар шинэ амжилт гаргаж, хөгжлийн нөөц хүчийг ашиглах ёстой гэжээ. Ван И хэлэхдээ:"Бид G20-ын бусад гишүүдтэй хамтран дэлхийн эдийн засгийн шинэ өсөлтийг бий болгох төлөвлөгөөг боловсруулж, аж үйлдвэрийн шинэ хувьсгал, дижитал эдийн засаг зэрэг шинэ элемент, шинэ төлөвийг ашиглан эдийн засгийн өсөлтийн эрч хүч дутагдаж байгаа доголдлыг үндэснээс нь зохицуулахаар чармайх болно. Түүнчлэн бид бас 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн процедурыг биелүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хөгжлийн асуудлыг макро бодлогын зохицуулалтын ил тод байранд тавьж, G20-ыг урьдаар хөгжүүлэхээр дэлхийн улс орнуудын хамтын хөгжлийг дайчлах болно" гэжээ.

Шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлтэй улс орнуудын эдийн засгийн өсөлт удааширч байгаагийн улмаас G20 уруудах замдаа орсон гэдгийг Ван И зөвшөөрөхгүй байлаа. Тэрээр хэлэхдээ, Ханжөүгийн чуулга уулзалт нь G20-ын өөрчлөлтийн шинэ гараа гэж хэлж болно гэжээ.

"Энэ нь хамгийн гол нь G20 гэдэг энэхүү зохион байгуулалт нь олон улсын хүчний харьцааны бодит өөрчлөлт болон хөгжлийн чиг хандлагыг тусгаж, хөгжингүй орнууд хөгжиж байгаа орнуудтай хамтаар дэлхийн эдийн засгийн өөрчлөлт менежментэд голч шударга, эрх тэгшээр оролцох давуу талыг бүрдүүлсэн бөгөөд түүний газар зүйн байрлал болон хүчин чадавхыг өөр ямар нэгэн байгууллага нэгж орлож чадахгүй. Гэвч G20 нь мөн цаг үетэй алхаагаа нэгтгэж, хямралыг зохицуулж механизм байснаасаа алгуур байнгын менежмент бүхий механизм болгон өөрчлөгдөж, богино хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлдэг байснаасаа дунд урт хугацааны бодлого боловсруулж, хөгжлийн хэлбэрийг өөрчлөх тийш шилжих хэрэгтэй" гэжээ.

Эх сурвалжийн дагуу, G20 бол олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны форум байж, уг байгууллагын гишүүдийн хүн ам нь дэлхийн нийт хүн амын 2/3-г эзэлж, нутаг дэвсгэр болон олон улсын хөрөнгө оруулалт нь дэлхийн нийт хэмжээний 60%-г эзэлж, ДНБ нь дэлхийн ДНБ-ний 85%-г, худалдаа нь дэлхийн худалдааны нийт хэмжээний 80%-г тус тус эзэлж байдаг. Өдгөө, G20-ын Ханжөүгийн чуулга уулзалтын бэлтгэл ажил түргэн шуурхай хийгдэж байна.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе