• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 оны Бө-аогийн Азийн чуулганы нээлтийн ёслол дээр ерөнхий сайд Ли Кэчян үг хэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-25 09:33:37

24-ний үдээс өмнө болсон 2016 оны Бө-аогийн Азийн чуулганы нээлтийн ёслол дээр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян "Эрч хүч бадарсан Азийг хамтдаа цогцлооё" сэдвээр үг хэлжээ. Нээлтийн ёслолд Ази, Европ, Океанин зэрэг бүс нутгийн 62 улс орны улс төр, худалдаа аж үйлдвэрийн салбарын 2100 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Ли Кэчян, дэлхийн эдийн засгийн чиг хандлагад гүн гүнзгий өөрчлөлт гарч байгаа нөхцөлд, хөгжингүй эдийн засгийн цогцын сэргэлт тааруухан, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцын хөгжлийн чиг хандлага ч өөр өөр болж, Азийн цөөн бус орнууд хүндрэлд ороод байна. Ши Жиньпин дарга өнгөрсөн оны Бө-аогийн Азийн чуулган дээр хувь заяаны хамтын цогц уруу нэгдэж, "Азийн шинэ ирээдүйг цогцлооё" гэсэн чухал уриалга гаргасан. Азийн орнууд хойшид хүндрэлийг хамтдаа туулахын төлөө дараах хэдэн талыг мөрдөн урагшлахыг санал болгож байна. Нэгд, бид бүгдээр энх тайван тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй. Хоёрт, бүгд эдийн засгаа эрчтэй хөгжүүлэх хэрэгтэй. Гуравт, хамтдаа зохицонгуй хөгжлийг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Дөрөвт, чөлөөтэй багтаамжтай хөгжлийг хамтдаа нээх хэрэгтэй. Тавд, хамтдаа инновацийн хөгжлийн нөөцийг дайчлах хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян, одоогийн нөхцөл байдалд бид эдийн засгийн хөгжлийг тогтвортой урагшлуулж, тал бүрийн эрсдэлээс сэргийлэх чадвар байгаа. Бидний эрч хүч өөрчлөлт хийж, нээлттэй байхаас эхлэнэ. Цаашид төвлөрлийг сааруулж, зах зээлийн арга барилаар өрийг хувьцаа болгох бодлого хэрэгжүүлнэ. Хөгжлийн эрч хүч Бүтцийн зохицуулалтаас ирнэ. "Хятадын үйлдвэрлэл 2025" төслийг эрчимтэй хэрэгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх хүчийг дээшлүүлэх болно. Хөгжлийн эрч хүч иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээс эрчлэгдэнэ. Ажлын байраар хангах, боловсрол, эм эмнэлэг, өндөр насны даатгал, орон сууц зэрэг таван талаар иргэний амьжиргааг баталгаажуулах хэрэгтэй байна гэдгийг онцолжээ.

\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе