|
|
||
25-нд Бө-аогийн Азийн чуулган дээр "21-р зууны тэнгис дээрх торгоны зам дагуух арал олтригийн эдийн засаг"-ийн форумын зүгээс арал олтригийн эдийн засгийн хамтын цогцтой хувь заяагаа холбохыг санаачилсан тунхаг гаргаж, Хятад, Тайланд, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Мальта, Шри Ланка, Малайз зэрэг орны төлөөлөгчид уг санаачилгын бичигт гарын үсэг зурсан байна.
Уг тунхагт, арал олтригийн эдийн засгийн цогц төрөлхийн эмзэг, эх баялгийн төрөл зүйл цөөн, дотоодын зах зээл хязгаарлагдмал, ложистикын өртөг өндөр, эрсдэл ихтэй байдаг тул гадаад уруу хөгжих зам нээж, дэлхийн зах зээлд нэгдэн урагшлах хэрэгтэй гэжээ.
Арал олтригийн бүс зам харилцааны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, тэнгис дээрх торгоны замыг дэд бүтцээр холбон, усны болон агаарын замыг уялдуулсан коридорыг нэвтрүүлж, дэлхийн эдийн засгийн интеграцчилалд алхаа нийлүүлэхийг уриалсан байна. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |