| |
|
|||||||||
|
||

Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Шэн Лижэ бүрэн дунд сургууль "Хятад хэл соёлын наадам" зохион байгуулж, энэ сарын 24-нд "Хаврын баяр" урлагийн тоглолтоор наадмын хаалтаа хийлээ. Хүүхдүүд хятад хэлээр дуу дуулан шүлэг уншиж, хятад бүжиг бүжин, Ү-шүгийн үзүүлэн тоглолт хийж, сурсан мэдснээ багш нар болон аав ээждээ толилуулсан байна. Тоглолтын явцад хэл соёлын наадамд амжилттай оролцсон хүүхдүүдийг шагнаж урамшуулсан байна. МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтын Хятадын талын захирал Жү Жүньли, МУ-д ажиллаж байгаа БНХАУ-ын сайн дурын багш нарын ахлагч Линь Юйбао, Пан Бө нар наадамд урилгаар оролцож хүүхдүүдэд шагнал гардуулсан байна.

Шэн Лижэ сургууль нь 2000 оны намар 30 сурагч, 3 багштайгаар анхны шаваа тавьж байсан бол одоо 300 гаруй сурагч, 10 хятад багшийг оролцуулсан 40 гаруй багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Эх хэл, Монгол – ухаан эрдэм төгс, эх оронч, дэлхийн соёлтой хөл нийлүүлэн алхах чадварлаг, хүмүүнлэг иргэнийг бэлтгэх нь тус сургуулийн хамт олны эрхэм зорилго юм.













\ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |