|
|
||
ХОУР-гийн удирдлага Ма Бөхуй 25-нд, Монгол улсын Үндэсний Олон Нийтийн Радиогийн захирал Б.Баярсайхан нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр тал хоёр орны радиогийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.
Ма Бөхуй энэ тэргүүнд ХОУР-гийн дарга Ван Гэнняны мэндчилгээг дэвшүүлжээ. Тэрээр хэлэхдээ, хоёр радиогйин хамтын ажиллагаа өнгөрсөн зууны ерээд оноос эхэлсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд хоёр радиогийн хамтын ажиллагаа хүмүүсийг баярлуулам амжилтад хүрсэн байна. Манай хоёр радио хамтран "Дэлхийн цаг" нэвтрүүлгийг бэлтгэн явуулж сайн үр ашигт хүрсэн байна. Бид хойшид иймэрхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн жил МҮОНР-гийн ахмад мэргэжилтнүүдийн төлөөлөгчид манай радиод айлчилж, радио хоорондох уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлсэн байна. Хоёр орны радиогийн тал бүрийн солилцоог цаашид байнгын болгож, хамтын ажиллагааны талаар идэвхтэй санал санаачилга оруулахыг хүсэж байна гэв.
Баярсайхан Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хуралд оролцсон тухайгаа танилцуулж, "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага" -ыг үүсгэн байгуулснаар Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа шат ахисныг харуулж байна гэв.
Тэрээр хэлэхдээ, миний бие 4 жилийн өмнө тус радиод айлчилж, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын хэвлэл мэдээллийн хуралд хоёр жил дараалан оролцсоноор харилцан ойлголцол улам бүр нэмэгдэж, хамтран ажиллах нөхцөл боломж бүрдсээр байна. Сүүлийн жилүүдэд хоёр радиогийн хамтын ажиллагаа, ялангуяа Монгол хэлний редакц хоорондын хамтын ажиллагаа өрнөн хөгжиж, өдгөө "Дэлхийн цаг" нэвтрүүлгийг 50 орчим дугаар бэлтгэж явуулснаар хамтран ажиллах сайн жишиг тогтож байна гэв.
Хоёр орны радиогийн солилцоо мэргэжилтний солилцоогоор хязгаарлагдахгүй, улам өргөн цар хүрээг хамарч, хөгжим, жүжгийн нэвтрүүлэг солилцох, соёлын эрэн сурвалжлах ажлын хэсэг байгуулах зэргээр хамтран ажиллахыг МҮОНР-ийн захирал Баярсайхан санал болгов.
Хоёр тал, харилцан айлчлал зохиох, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэх, түүнчлэн "Дэлхийн цаг" нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |