• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бө-Аогийн Азийн чуулга уулзалт нь бүс нутгийн улс орнуудын солилцооны чухал тавцан болжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-25 09:48:24

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2016 оны чуулган 15 жилийн ойгоо угтан авлаа. Чуулга уулзалтын удирдах зөвлөлийн орлогч дарга, Хятадын төлөөлөгчдийн ахлагч Зэн Пэйянь хэлэхдээ, Бө-Аогийн Азийн чуулга уулзалт байгуулагдсаны 15 жилийн турш Азийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэснээр барахгүй, бүс нутгийн улс орнуудын яриа зөвшилцөл хийх, харилцан туршлага солилцох чухал тавцан болсон гэжээ.

Тэрээр, Ази тив гэж маш өргөн уудам орон зай, улс орныг хамардаг бөгөөд улс орнуудын хооронд ихээхэн ялгаа зөрөөтэй байдаг. Жишээ нь гэхэд нийгэм, эдийн засгийн тогтолцоо, соёлын уламжлал, шашин шүтлэг гээд олон ургалч үзэлтэй байдаг. Тэгэхэд талуудын хамтын хүчин чармайлтаар Азийн улс орнууд олон улсын зэрэглэлийн солилцооны тавцангаар хангаж, бүс нутаг, тэрчлэн дэлхийн бусад бүс нутаг хоорондын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт ирэх тусмаа олон Азийн дуу хоолойг дамжуулахыг Хятад улс хүсэж байна. Ирээдүйг бараалхахад Бө-Аогийн Азийн чуулга уулзалт нь Азийн интеграцчилал болон Азийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаар үргэлжлэн хүч тавьж ажиллах болно гэжээ.

Литвийн ерөнхий сайд Альгирдас Буткевисзиус хэлэхдээ, Бө-Аогийн Азийн чуулга уулзалт нь жил ирэх тусам чухал үүрэг гүйцэтгэх болж байна. Уг чуулга уулзалт ирээдүйд улам их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Бид энэхүү чуулга уулзалтаар санал бодлоо солилцож, асуудлыг зохицуулах арга ухааныг олж байгаа бөгөөд хамтын ажиллагааны түнш болж байна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе