• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бө-Аогийн Азийн чуулга уулзалт өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-26 16:04:49

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2016 оны ээлжит чуулган 25-нд өндөрлөлөө. энэ чуулга уулзалтаар Ази, Европ, Номхон далайн тив зэрэг 62 орон, бүс нутгийн улс төр, үйлдвэр худалдааны 2100 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаачид цуглаж, Ази тив тэрчлэн дэлхийн хөгжлийн асуудлыг хөндөж, шинэ арга бодлого судалжээ.

Энэ оны чуулга уулзалт "Азийн шинэ ирээдүй: Шинэ хөшүүрэг, хэтийн шинэ төлөв" уриан дор 88 удаагийн зөвшилцөл зохиосон байна. Үүнд нээлтийн арга хэмжээ, 51 удаагийн салбар форум, 15 удаагийн дугуй ширээний бага хурал, 10 удаагийн яриа уулзалт, 6 удаагийн телевизийн мэтгэлцээн багтаж, олон улсын байгууллагын албаны 94 хүн, сайдын хэмжээний албан тушаалтан, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн 1122 төлөөлөгч, дэлхийн топ 500-ын 200 гаруй өндөр албан тушаалтан оролцсон байна. 

Форумын нарийн бичгийн дарга Жөү Вэньжүн: Энэ оны чуулган цахим банк санхүү, эдийн засгийн ололт, туршлагаа хуваалцах, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт, "Artificial Intelligence" буюу хиймэл оюун ухаан, олон нийтийн хөрөнгийн босголт зэрэг 5 том сэдэвт анхаарлаа төвлөрүүлж, зочид төлөөлөгчид санал бодлоо гүнзгий солилцон, одоогоор оршиж буй асуудлыг зохицуулахаар Азийн эдийн засагт амьжиргааны хүч сэлбэсэн байна. Чуулганы хугацаанд эдийн засагчид, аж ахуйн нэгжийн эзэд "Азийн эдийн засгийн амьжиргааны шинэ эрч хүч бүтцийн өөрчлөлтөөс эх үүсвэртэй" гэдэг нийтлэг ойлголттой болсон. Чуулгаар төлөөлөгчид Хятад улсын хэрэгжүүлж буй "хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт"-өд ихээхэн анхаарал хандуулж, "13-р 5 жилийн төлөвлөгөө: Хятадын эдийн засгийн нэмж, хасах, үржүүлэх, хуваах" сэдэвтэй тусгай форум ажиллуулсан бол, Хятад улс дээд технологид түшиглэсэн боловсруулах салбарын хөгжлийг ахиулах нь нэмэх арга, бэлтгэл нөөц, үйлдвэрлэлийн хүч, хөшүүргийг арилгах зэрэг нь хасах арга, харин энэ хоёрыг зэрэг хийхээр хангамжид тулгуурласан, эрэлт хэрэгцээнд тулгуурласан бүтцийн өөрчлөлт нь зохицолтой уялдах хэрэгтэй болоод байна гэж төлөөлөгчид үзсэн байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе