|
|
||
Хятадын ОУР-ын мэдээ, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян сүүлийн өдрүүдэд Санья, Бө-Аод ажиллав. Тэрээр хэлэхдээ, орчин үеийн аялал жуулчлал нь зөвхөн үйлчилгээний салбар биш. Тэр нь 1, 2, 3-р аж үйлдвэрийг хамарч байна. Олон улсын аялал жуулчлалын арал болсны хувьд Хайнань орчин үеийн аялал жуулчлалыг хөгжүүлж, түүгээрээ дамжуулан 1, 2, 3-р аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Санья-д хэлэхдээ, зах зээл нь үнэнч, шударга, төв голч байх хэрэгтэй. Харин хүн худал хэлж болохгүй гэжээ.
Санья-д байх хугацаанд, Ли Кэчян Хайнань мужийн "Олон дүрмийг нэгтгэх" туршилтын байгуулалтын ахицтай танилцсан юм. Тэрээр хэлэхдээ, энэ өөрчлөлтийн эцсийн зорилго бол засаг захиргааны эрхийг багасган дөхөмчилж, удирдах болон чөлөөтэй болгохыг харилцан уялдуулж, хяналт удирдлагыг эрчимжүүлэхийн төлөө юм гэжээ.
Бө-Аод байх хугацаанд, ерөнхий сайд Ли Кэчян Бө-Богийн олон улсын эм эмнэлэг, аялал жуулчлалын бүстэй танилцаж, энд аялал жуулчлал, амралт сувилалыг уялдуулж, уламжлалт эм эмнэлэг болон аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлсэн байна гэжээ. \Г. Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |