• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Чехийн ерөнхийлөгч Малош Земантай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-03-29 10:37:43

Орон нутгийн цагаар 28-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Прага хотод Чехийн ерөнхийлөгч Милош Земантай уулзав.

Милош Земан ерөнхийлөгчийн хөдөө нутаг дахь ордонд хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт болов. Ши Жиньпин: Хоёр орны харилцаа түүхийн хамгийн түргэн, хамгийн олон ололт амжилттай шинэ үе шатанд дэвшин ороод байна. 2015 онд хоёр тал "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг хамтдаа ахиулах асуудлаар Засгийн газар хоорондын ойлголцлын меморандум тохиролцсон явдал нь сайн сайхан үндэс суурь болсон юм гэжээ.

Земан: Чех болон Миний бие Чех Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх явдлыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Чех-Хятадын харилцааны хөгжлийг ахиулах, Чех-Хятадын олон салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх явдлыг тэргүүлэх чиглэл болгож, хоёр орны харилцаа асар их ахицад хүрсэнд маш их баяртай байна гэж илэрхийлжээ.

Ши Жиньдин: Европын интеграцчиллын үйл явцыг Хятад улс дэмжсээр ирсэн бөгөөд Европын Холбооны хөгжил цэцэглэсэн, эв санаа нэгтэй, тогтвортой байдлыг харахад баяртай байна. Европын Холбоо, Европын орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дэлхийн эх тайван байдал, хөгжлийн төлөө хамтдаа идэвхтэй нэмэр хандив оруулахад Хятад улс бэлэн байна гэлээ.

Земан: Европын Холбоон дахь Хятадын найдвартай түнш болсны хувьд, Чех өөрийн үүрэг, нөлөөгөө бүрэн ашиглаж, Европ-Хятадын харилцаа, Хятад-Зүүн Европын орнуудын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе