• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Юньшань Монгол Ардын Намын дарга М.Энхболдтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-29 21:11:10

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань 29-нд Бээжинд Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дэд дарга, Миеэгомбын Энхболд тэргүүтэй Монгол Ардын Намын төлөөлөгчидтэй уулзжээ.

Лю Юньшань: Хятад Монголын харилцаа сүүлийн жилүүдэд сайн сайхан хөгжсөөр ирлээ. Ялангуяа хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо байнга эрчимжсээр байна. Саяхан өндөрлөсөн Хятадын "Хоёр чуулган", хөгжлийн шинэ үзэл баримтлалаар удирдуулсан ирэх 5 жилийн Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, хуваарилалтыг гаргасан юм. Хятад улс нээлттэй, хамтран ажилласан, хамтдаа хожих хөгжлийн үзэл санааг баримтлан, дэлхийн олон орны хөгжилд таатай нөхцөл боломжийг авчрах болно. Монгол Ардын намтай хамтдаа хүчин зүтгэж, хоёр нам байгуулагдсан 95 жилийн ойгоор боломж болгож, дээд зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлж, улс орноо засах туршлагаа солилцон, салбаруудын ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлж, Хятад Монголын харилцааны цаашдын хөгжлийг ахиулахад ХКН бэлэн байна гэж онцоллоо.

М. Энхболд: ХКН болон Монгол Ардын нам сайн сайхан харилцаагаа үргэлжлүүлсээр байна. ХКН-ын эрх барих үзэл баримтлал Монгол Ардын намд чухал ухаарал болж байна. Хятадын 13-р таван жилийн төлөвлөгөө Монгол Хятадын хамтын ажиллагаанд чухал боломжийг авчрах болно. Иймээс хоёр тал намуудын солилцоог цаашид эрчимжүүлж, Монгол Хятадын олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна гэж онцолжээ.


\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе