|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин, Чехийн ерөнхийлөгч Милош Земан 30-нд Прагад зохиогдсон Хятад, Чехийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны дугуй ширээний хуралд хамтаар оролцлоо. Ши Жиньпин "Найрамдлыг уламжилж ирээдүйг угтан, Хятад Чехийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ эринийг нээе" сэдвээр чухал илтгэл тавьсан байна. Тэрээр: Хятад, Чех хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд маш олон ашиг тусын уялдаатай тал бий. Хоёр тал зохицуулалт хамтын ажиллагаагаа чангатгаж, давуулаг талын уялдаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагааны хэлбэрээ шинэчлэн, харьцангуй давуу талаа илүү хөгжүүлэн, Хятад, Чехийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг урагшлуулах нь зүйтэй хэмээн онцолов.
Ши Жиньпин: Өдгөө дэлхийн эдийн засаг гүнзгий тохируулгын шатандаа байгаа бөгөөд ээдрээ өөрчлөлт ихтэй байна. Хятадын эдийн засгийн хөгжил шинэ төлөвт шилжсэн хэдий ч эдийн засаг урт хугацаагаар сайжран хөгжсөн үндсэн байдал өөрчлөгдөөгүй. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр нь мөн хэвээр байна. Хятад улс тогтвортой хөгжих нь дэлхий нийтэд оруулах асар их хувь нэмэр юм. Хятад улсын санаачилсан "Нэг бүс нэг зам" санаачилга, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа амжилтад хүрэх цаг эриний гол сэдэвт яв цав нийцэж байна. Чех бол Торгоны замын эдийн засгийн бүсийн зам дагуу чухал орон учраас хоёр оронд хөгжлийн асар том боломж нүүрлэж байна. Хятад, Чех хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны маш олон ашиг тусын нийтлэг тал нь хоёр орны ард түмэнд үр өгөөж бүтээх болно. Хоёр орны засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн хамтын хүчин зүтгэлээр, Хятад, Чех хоёр орон хамтын ажиллагааны шинэ цаг эринийг нээж, нэн сайн сайхан ирээдүйг лавтай бүтээж чадах юм гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Милош Земан илтгэлдээ, Ши Жиньпин даргын Чехд хийсэн төрийн айлчлал маш чухал түүхт ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа далайцтай хөгжихөд ихээхэн түлхэц болох нь гарцаагүй. Чех, Хятад хоёр тал нэн өргөн хүрээг хамарсан баялаг үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Чех дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахыг Чехийн тал дэмжинэ. Хоёр талын аж үйлдвэрийнхний салбарын хамтын ажиллагаа, хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд хүчтэй дэмжлэг оруулахад Чехийн засгийн газар бэлэн байна гэв.
Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр орны аж ахуйн нэгжүүдийн олон хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд байцлаа.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |