• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Пак Гын Хетэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-04-01 11:02:09

31-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Вашингтонд БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хетэй уулзаж хоёр талын харилцаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцлоо.

Ши Жиньпин: Хятад БНСУ хоёр тал дээд зиндааны хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, стратегийн ойлголцлын механизмуудыг сайтар ашиглан, бие биеийнхээ анхаарлыг харгалзаж, бие биеийнхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг харгалзах ёстой. БНСУ-ын тал нэг бүс нэг замын байгуулалтад идэвхтэй оролцохыг Хятадын тал сайшаан дэмжиж байна. Хоёр тал улс орны хөгжлийн стратегийн уялдаагаа түргэтгэж, чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг голчлон хийж, банк санхүүгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад БНСУ-ын аж үйлдвэрийн паркийн байгуулалтыг түргэн чухал ахицтай болгож, Зүүн Азийн эдийн засгийн интегралчлалыг ахиулах ёстой. Хүмүүнлэгийн салбарын солилцоог өргөтгөн, 2018 оны Пёнчаны өвлийн олимп, 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг харилцан дэмжих хэрэгтэй. Хятадын тал БНСУ-ын талтай хамт БНСУ-ын аялал жуулчлалын жилийн арга хэмжээ, залуу лидерүүдийн форум зэрэг төслийг сайн зохион байгуулж, хоёр ард түмний солилцоог урамшуулан, "10 сая+ " хүмүүсийн хэлхээ холбоог ахиулах ёстой. Хоёр тал НҮБ, Их хорь, АПЕК зэрэг механизмын хамтын ажиллагаагаа нягтруулж, дэлхийн чанартай асуудлаарх ойлголцлоо эрчимжүүлэх ёстой гэж цохон тэмдэглэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе