|
|
||
Хятадын үндэсний валютыг удирдах газрын өчигдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2015 оны 9-р сарын эцсийн байдлаар хилийн чанадад хөрөнгийн биржид бүртгүүлсэн 207 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 617.6 тэрбум ам.долларт хүрч, үүнд гадаад хувьцаа эзэмшигчийн үнэлгээ 491.1 тэрбум ам.долларт хүрч, нийт хэмжээний 79 хувийг эзэлсэн байна. Гадаад хувьцаа эзэмшигчийн хувийн жин өндөр байгаа нь манай улсын аж ахуйн нэгжүүд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл найдлагыг олж буйн илрэл хэмээн судлаачид үзэж байна.
2015 оны 9-р сарын эцсийн тоо баримтаас үзвэл, хилийн чанадад хөрөнгийн биржид бүртгүүлсэн Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаад хувьцаа эзэмшигч 10-аас дээш хувийг эзэлж буй 33 компани байгаа бөгөөд гадаадын хувь нийлүүлэгчдийн зах зээлийн үнэлгээ 17 тэрбум ам.долларт хүрчээ. 10-аас доош хувийг эзэлж буй гадаад хувьцаа эзэмшигчийн зах зээлийн үнэлгээ 474.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хилийн чанадад бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд нь ихэвчлэн санхүүгийн бус аж ахуйн нэгжүүд юм. Санхүүгийн байгууллагуудын зах зээлийн үнэлгээний хувийн жин өндөр байдаг.
Аж ахуйн нэгжүүдийн бүтцийн талаар үзвэл, хилийн чанад дахь Хятадын 207 аж ахуйн нэгжид банк зэрэг 25 санхүүгийн байгууллага нийт тооны 12 хувийг эзэлж байна. Зах зээлийн үнэлгээний талаас үзвэл, санхүүгийн байгууллагуудын хувийн жин 67 хувьд хүрч байна.
Н.Пүрэвжав орчуулав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |