• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 онд Хятадын гадаад дахь санхүүгийн хөрөнгө, өрийн хэмжээ бүгд багасжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-04-01 10:05:52
2015 оны эцэс гэхэд Хятад улсын гадаад дахь санхүүгийн хөрөнгө 6 их наяд 218 тэрбум 900 сая ам доллар, өрийн хэмжээ 4 их наяд 622 тэрбум 500 сая ам долларт хүрсэн нь 2014 оныхоос тус тус 3, 4 хувиар багассан үзүүлэлт болжээ. Үүнд гадаад дахь цэвэр актив 1 их наяд 596 тэрбум 500 сая ам долларт хүрсэн нь 2014 оныхоос 6 тэрбум 300 сая ам доллар бага болсон тухай Хятадын Гадаад валютын хяналт удирдлагын үндэсний газрын 31-нд нийтэлсэн "Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын шинжилгээний тайлан"-д харуулсан байна.

Гадаад валютын хяналт удирдлагын үндэсний газрын албаны хүний танилцуулснаар, гадаад дахь санхүүгийн хөрөнгө багасаж байгаа нь гадаад валютын нөөц өнгөрсөн оныхоос 13 хувиар багасаж, гадаад валютын нөөц дэх иргэний байгууллагын эзэмших харьцаа тасралтгүй нэмэгдэж, Хятад улс дахь гадаад хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй шууд холбоотой. 2015 оны эцэс гэхэд, гадаад дахь шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1 их наяд 129 тэрбум 300 сая ам доллар байгаа нь гадаад дахь нийт капитал хөрөнгөнд эзлэх харьцаа нь шинэ рекорд тогтоож 18 хувьд хүрчээ. Энэ нь Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаадад гарч ажил төрөл эрхлэх болон "нэг бүс нэг зам" стратегийн бодлогын дэмжлэгээс үүдэлтэй гэдгийг шинжээчид хэлж байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе