• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын РМI үзүүлэлт сэргэж эхэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-04-01 16:24:46
3-р сард Хятадын боловсруулах салбарын худалдан авагч Менежерүүдийн индекс буюу PMI үзүүлэлт нь 50.2 хувьд хүрсэн нь 2-р сарынхаас 1.2 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ бол 2015 оны 8-р сараас хойш албаны талаас гаргаж буй PMI үзүүлэлт дахин 50-иас дээш хувийн үзүүлэлттэй болсныг Хятадын Статистикийн үндэсний газрын 1-ний өдөр нийтэлсэн тоо баримт харууллаа.

Шинжээчийн үзэж байгаагаар, энэ оны цагаан сарын дараа аж үйлдвэрүүд үйлдвэрлэлээ эхлүүлж, боловсруулах салбарын экспортын зах зээл сэргэж, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлийн улмаар Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд улам сайжрах төлөвтэй байна.   

Албаны талын PMI үзүүлэлт хэдэн сарын дараа дахин 50-иас дээш хувийн үзүүлэлттэй байгааг Хятадын Үндэсний Статистикийн газрын албан тушаалтан тайлбарлахдаа, цагаан сарын дараа аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ эхлүүлж, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийн хурд түргэсэж, боловсруулах салбар, үйлдвэрлэл болон зах зээлийн эрэлт хэрэгцээ сэргэж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ, экспорт импортын зах зээлийн эрэлт хэрэгцээ зохих хэмжээгээр сэргэж, сүүлийн үед олон улсын зах зээл дэх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ донсолгоотой өсөн нэмэгдэж, гүйлгээний хэсэг салбарын үйлдвэрлэлийн материалын үнэ ханш сэргэж, аж ахуйн нэгжүүдийн худалдан авалт идэвхижсэн байна. Түүнчлэн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт түргэсэж, боловсруулах салбар ирэх тусмаа дунд, өндөр технологийн түвшинд орсон байна. Дээд шинэ технологи ашигладаг аж ахуйн нэгжүүдийн PMI үзүүлэлт 52.4 хувьд хүрсэн нь боловсруулах салбарын дундаж үзүүлэлтээс 2.2 нэгжээр илүү болсон байна. Харин сүүлийн үеийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт сэргэж байгаа нь мөн зохих түлхэц болжээ.   

PMI үзүүлэлт өөдрөг байгаа тухай Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн судлаач Ван жүнь хэлэхдээ,"PMI үзүүлэлт сайжирсан нь 1-р улиралд орон сууцны зах зээлийн борлуулалт сэргэж, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өссөнтэй холбоотой. Учир нь экспортын шинэ захиалга 50 хувиас дээш гэрч, эдийн засгийн эрхлэлтийн гадаад дотоод орчин зохих хэмжээгээр сайжирсан гэдгийг харуулж байна" гэжээ.   

Хятадын Ардын Их Сургуулийн Банк санхүү эдийн засгийн коллежийн профессор Жао Шижүнь хэлэхдээ, PMI үзүүлэлт нь 50 хувиас дээш байхаа баримталж чадах эсэхийг нэг цагаар бус, зохих хугацаа ажиглах шаардлагатай гэжээ. Тэрээр, "Ямартай ч боловсруулах салбарын эрхлэлт сэргэж байгаа гэдгийг үзүүлэлтүүд харуулж байна. Гэсэн хэдий ч энэ нь тогтсон хандлага болж чадаагүй. Хойшид энэхүү өөдрөг үзүүлэлтээ хадгалж чадах эсэхийг зохих хугацаагаар ажиглах шаардлагатай. Энэ оны 1, 2-р сарын тоо баримтаас ажихад төрөл бүрийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах арга бодлогын ачаар Хятад улсын эдийн засаг алгуур сэргэж эхэлсэн байна" гэжээ.   

Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн судлаач Ванжүний төсөөлснөөр 2-р улиралд Хятадын эдийн засгийн тоо баримтууд үргэлжлэн сэргэх төлөвтэй байна. Тэрээр, "2-р улиралд эдийн засгийн эрхлэлт 1-р улирлынхаас зохих хэмжээгээр сайжрах хандлага ажиглагдаж байна. 3-р сар гарснаас хойш эрэлт хэрэгцээ илэрхий нэмэгдсэн. Үүнд Европ Америкийн зах зээл сэргэж, Америкийн холбооны бэлтгэл нөөц хүүг нэмэх давтамж удааширч, юанийн ханш унасан нь гадаад эрэлт хэрэгцээ бага хэмжээгээр нэмэгдүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн байна. Бидний төсөөлж байгаагаар, 2-р улиралд эрэлт хэрэгцээ нэмэгдэх, аж ахуйн нэгжийн урьдчилсан төсөөлөл зэрэг нь бүгд үргэлжлэн сайжрах болно" гэжээ.

Үүнээс гадна, Хятадын Үндэсний Статистикийн газрын тоо баримтын дагуу, 3-р сард Хятадын боловсруулахаас бусад бизнесийн салбарын үйл ажиллагааны индекс 53.8 хувьд хүрсэн нь сүүлийн хоёр жилд хамгийн ихээр өссөн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеэс ялимгүй өндөр болсон байна. Боловсруулахаас бусад салбарын цар хүрээ улам түргэн тэлж байгааг энэ нь харуулж байна. Үүнд бөөний худалдаа, мэдээлэл холбоо, интернетийн программ хангамж, банк, үнэт цаас, даатгал зэрэг салбарын зах зээлийн өсөлт харьцангуй нэлээд түргэн байж, бизнесийн ажиллагааны индекс нь нэлээд өндөр түвшинд гарчээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе