|
|
||
FXTM 5-ны өдөр тайлан гаргаж, 2016 онд юанийн ханш ганц талдаа унахгүй, гэвч юань олон улсад хандахын хирээр юань болон дэлхийн бусад мөнгө хооронд хоёр талдаа хэлбэлзэх цаг үе хүрч ирнэ гэжээ.
Тус тайланд тэмдэглэхдээ, өнгөрсөн хоёр жилд евро, Английн фунт, Австралийн доллар зэрэг гол орнуудын валютын хэлбэлзлийн хэмжээ юаниас бүр илүү. ам.доллар болон Английн фунт, иен хоорондын ханш өнгөрсөн хоёр жилд хэлбэлзэл багатай боловч 2012-2013 онд иен 60 хувиар хямдарсан юм. Гол улсуудын валюттай харьцуулбал юанийн хэлбэлзэл зүй ёсны хэмжээнд бага хэлбэлзэж буйг үүнээс ойлгож болно гэжээ.
Хятад улсын одоогийн гадаад валютын нөөц хангалттай байгаа бөгөөд Хятадын эдийн засгийг еврогийн бүс, Япон, Австрали, Англи зэрэг том эдийн засгийн цогцтой харьцуулбал мөн эрчтэй хөгжлийн хандлагатай байна. Энэ хандлагаас харахад юанийн ханш ихээр буурах нь ач холбогдолгүй. Гэвч юань олон улсад хандахын хирээр юань болон дэлхийн бусад мөнгө хооронд хоёр талдаа хэлбэлзэх цаг үе ирнэ. Зах зээл үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж тайланд тэмдэглэжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |