|
|
||
4-р сарын 4-5-нд, Их хорийн бүлгийн худалдаа хөрөнгө оруулалтын ажлын комиссын 2-р хурал Нань Жинд болов. 4-нд Хятадын Худалдааны яамны дэд сайд Ван Шөүвэнь нээлтийн ёслол дээр хэлэхдээ, худалдаа хөрөнгө оруулалтын ажлын комиссын 1-р хурал дээр, Хятадын талаас Их хорийн бүлгийн механизмын байгуулалтыг эрчимжүүлэх, дэлхийн худалдааны өсөлтийг ахиулах, олон талт худалдааны тогтолцоог дэмжих, дэлхийн хөрөнгө оруулалтын бодлогын хамтын ажиллагаа хийгээд зохицуулалтыг ахиулах, багтаамж уялдаа холбоо бүхий дэлхийн өртгийн гинжин хэлхээний хөгжлийг ахиулах зэрэг хамтын ажиллагааны таван том салбарын талаар дэвшүүлж, талуудын өргөн дэмжлэгийг олсон байна гэжээ.
Ван Шөүвэнь хэлэхдээ, "энэ хоёр өдрийн хурал маш чухал юм. 7-р сард болох Худалдааны сайд нарын хурал болон 9-р сард болох Ханжөүгийн удирдагчдын дээд хурал амжилттай явагдах бэлтгэл ажлын хүнд ачааг бид үүрч байна. Хятад улс даргалагч орны хувьд яриа хэлцэлийн явцад нээлттэй, багтаамжтай үзэл ухамсрыг баримтлах болно. Бодит яриа хэлцлээр дамжин улам олон сэдвээр нийтлэг ойлголтод хүрч, 7-р сард болох хурлын ачааллыг хөнгөлөх болно" гэжээ.
Тоо баримтад харуулснаар, 2015 онд Туркийн Antalya-гийн дээд хурал дээр, Их хорийн бүлгийн удирдагчид нийтлэг ойлголтод хүрч, худалдаа хөрөнгө оруулалтын асуудлаарх зохицуулалтын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг шаардаж, Худалдааны сайд нар хурлаа тогтмол хийж байхыг зааварчилж, дэмжихийг чухалчилсан ажлын комисс байгуулахыг зөвшөөрөв. Энэ онд Хятад улс даргалагч орны хувьд, талууд Их хорийн бүлгийн худалдаа хөрөнгө оруулалтын механизмын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, урагшлуулахын зэрэгцээ талуудын сонирхож буй бодит сэдвийг судлан ярилцах, хамтран ажиллах болон дараагийн хамтын ажиллагааны байр суурь, зарчмыг улам тодорхойлох зэргийг бүх талаар урагшлуулах болно.
Тус хурлын хамтарсан дарга, Канадаас Дэлхийн Худалдааны Байгууллагад суугаа элчин сайд Жонатхан Фриед хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн цогцын хувьд худалдаа хөрөнгө оруулалт нь ажлын байраар хангах болон эдийн засгийг хөгжүүлэх чухал арга багаж хэрэгсэл юм. Хятад улс энэ оны Их 20-ын бүлгийн даргалагч орон болох учраас маш сайн удирдах үүрэг гүйцэтгэлээ гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Их 20-ын бүлгийн Худалдаа, хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн гол нь гишүүн орнууд олон нийтээр ямар үйл ажиллагаа явуулж, дотоодын бодлого, холбогдох олон улсын байгууллага дахь байр сууриа зохицуулах тухай болон хөрөнгө оруулалтыг дайчлан худалдааны хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ. Энэ нь Канад шиг том улс, Их 20-ын бүлгийн гишүүн орнуудад тустай төдийгүй дэлхийн бусад улс орнуудад бүгд ашигтай юм.
Хятадын ХЯ-ны сайд Гао Хүчэн энэ жилийн 3-р сард болсон Бө-Аогийн Азийн чуулга уулзалт дээр хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтийн хирээр, Их 20-ын бүлгийн анхаарлын гол төв банк санхүүгийн хямралыг зохицуулахаас эхлээд эдийн засгийн хөгжилруу аажмаар шилжинэ гэжээ. Хятадын ХЯ-ын Олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэнгийн судлаач Жөү Ми хэлэхдээ,
"Одоогийн байдлаар дэлхийн худалдаа нэмэгдэж байгаа ч хурд нь удаавтар, хөгжиж буй орон, хөгжингүй орнуудад бүгдэд нь олон асуудал оршсоор байна. Эдийн засгийн хямралын эхний шатанд Хятад улсад үзүүлсэн нөлөө харьцангуй дам байсан бол одоо хөгжингүй орнуудын зах зээл багассан сөргө нөлөөнд автаж байна. Иймээс бид G 20-ын энэ хурлаар дамжин, талуудын хүчийг нэгтгэн нийтлэг ойлголтод хүрэхийг хүсэж байна. Хэрэв байгууламжийн талаас хязгаарлах нөхцөл бүрдүүлвэл дэлхийн эдийн засаг сэргэхэд тулгуур болох боломжтой гэж би үзэж байна" гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |