![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Нефть үйлдвэрлэгч орнуудын хурал нефтийн үнийг тулгуурлахад хязгаартайгаас болгоомжлон олон улсын нефтийн үнэ 4-нд үргэлжлэн буурсан байна.
ОПЕК болон ОПЕК-ын бус нефть үйлдвэрлэгч орнуудын хурал 4-р сарын 17-нд болж, нефтийн үйлдвэрлэлийг царцаах төлөвлөгөөний тухай ярилцсан байна. Саудын Арабын албаны хүн 4-р сарын 1-нд хэлэхдээ, тус орон нефтийн үйлдвэрлэлийг царцаах эсэх нь Ираныг оролцуулсан нефть үйлдвэрлэгч бусад орнууд нефтийн үйлдвэрлэлийг царцаах эсэхээс шалтгаална гэжээ.
Иран өөрийн орны нефтийн үйлдвэрлэлийг хориг тавихаас өмнөх өдөрт 4 сая баррельд хүргэсний дараа нефтийн үйлдвэрлэлийг царцаах болно гэж Ираны албаны хүн үүнээс өмнө хэлж байжээ. Зах зээл үүнээс болж тус удаагийн хурал бодит үр дүнд хүрч чадахгүй гэж болгоомжилж байна. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |