|
|
||
Өвөр Монголын дэлхийн шатрын нийгэмлэг 4-р сарын 3-ны өдөр Хөххотод байгуулагдлаа.
Өвөр монголын дэлхийн шатрын нийгэмлэгт , ӨМӨЗО-ны эдийн засгийн танхимын орлогч дарга асан Дашдорж , Хөлөн Буйр хотын намын хорооны дэд нарийн бичгийн дарга асан Жао Жиньцай, Улсын нэгдүгээр дэсийн тоглогч Батсүрэн нарыг нэр хүндэт нийгэмлэгийн даргаар сонгож, Д.Содыг нийгэмлэгийн даргаар урьжээ. Одоогоор тус нийгэмлэг нийт 43 гишүүнтэй болоод байна.
ӨМӨЗО-ны дэлхийн шатар буюу монгол шатар нь өнө удаан жилийн түүхтэй төдийгүй үндэстэний уламжлалт спорт юм. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны оюуны боловсролын хөгжилийн уриалга доор дэлхийн шатар ба монгол шатар ч өөрийн хөгжилөө олжээ. Энэ нь эл аймаг хотод дэлхийн шатар ба монгол шатрын нийгэмлэг байгуулагдсан явдал бөгөөд бага дунд сургуулийн хичээл болгон заан сургаж , хүүхэд залуучуудын оюуны чадавхыг дээшлүүлж байна.
/Л.Амжилт мэдээлэв/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |