• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И, Мьянмарын гадаад хэргийн сайдтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-04-06 09:51:30

5-нд Naypyidaw-д Хятадын Гадаад харилцааны яамны сайд Ван И, Мьянмарын Гадаад хэргийн сайд Аунг Сан Су Кийтай хэлэлцээр хийв.

Ван И: Мьянмарын шинэ засгийн газар байгуулагдаад удаагүй байгаа энэ үед, би урилгаар тус оронд айлчилж байгаа нь Хятад Мьянмарын дотно найрамдалыг бүрэн харуулж, хоёр тал харилцаагаа улам цаашид хөгжүүлэх талаар дээд хэмжээнд чухалчилж буйг харуулж байна. Мьянмар түүхийн шинэ гараан дээр байна. Мьянмарын шинэ засгийн газар дотоодынхоо олон нам бүлэгтэй эвсэн нэгдэж, ард түмнээ удирдан дагуулж, үндэсний хөгжил дэвшлийн шинэ эринд алхан орохыг хүсэж байгаа төдийгүй итгэж байна. Үүнтэй адилаар, Хятад Мьянмарын харилцаа ч түүхийн шинэ гараан дээр байна. Мьянмарын шинэ засгийн газартай нягт хамтран ажиллаж, уламжлалт найрамдлаа бэхжүүлж, улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятад Мьянмарын харилцааны шинэ ирээдүйг хамтдаа нээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ван И Мьянмарын талаар баримталж буй Хятадын бодлогыг Аунг Сан Су Кийд танилцуулав. Хятад Мьянмарын харилцааны хойшдын хөгжлийн талаар Ван И хэлэхдээ, хоёр тал дээд давхаргын харилцаагаа эрчимжүүлж, Хятад Мьянмарын дараагийн бүх талын хамтын ажиллагааг хамт төлөвлөнө. Нам хоорондын харилцааг эрчимжүүлж, улс орноо засаж сайжруулсан туршлагаа солилцоно. Олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны явцад тохиолдсон асуудлыг зүй зохистой зохицуулна. Мьянмарын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсний үндсэн дээр, Мьянмарын талын дур сонирхол, шаардлагын дагуу, Мьянмарын дотоодын үндэстнүүдийн эв зохицолын ахицыг урагшлуулах талаар үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Аунг Сан Су Кий: Мьянмар Хятад хоёр орон ойр хөрш учир ашиг сонирхлын талаар харилцан холбоотой юм. Ноднин би Хятадад айлчлахдаа, хоёр ард түмний гүн зузаан нөхөрлөл, хоёр талын харилцааг чухалчилж буйг биеэр мэдэрсэн юм. Хятадын талтай хамт хичээн зүтгэж, дээд давхаргын харилцаагаа эрчимжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа нягтруулж, Мьянмар Хятадын харилцааны өнөөгийн сайн сайхан үндэс суурин дээр, улам том шинэ хөгжлийг биелүүлэхэд Мьянмарын засгийн газар бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе