• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Мьянмарын харилцааны шинэ цаг үеийг нээхийн төлөө хүчин зүтгэе

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-04-06 10:38:20

5-нд Мьянмарын Naypyidaw-д Хятадын ГХЯ-ны сайд Ван И Мьямарын гадаад хэргийн сайд Аун Сан Су Чжитэй хэлэлцээ хийсний дараа хамт сэтгүүлчидтэй уулзжээ.

Ван И: Мьянмарын шинэ засгийн газар саяхан байгуулагдаж, мөн Мьянмарын шинэ жил ирж буй энэ үеэр, миний бие урилгаар Мьянмарт айлчилж байгаа нь хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хоёр тал Хятад Мьянмарын харилцааг дээд хэмжээнд чухалчилж буйг харууллаа. Миний энэ удаагийн айлчлал Мьянмарын тал, олон улсын хамтын нийгэмлэгт хандан тодорхой мэдээг уламжлах зорилготой юм. Мьянмар түүхт шинэ цаг үеээ нээж буй энэ үеэр, Хятадын ард түмэн Мьянмарын ард түмэнтэй хамт байж, үргэлжлэн Мьянмарын ард түмний сайн хөрш, сайн анд, сайн түнш байх болно гэж онцоллоо.

Мьянмарт найрсаг бодлого хэрэгжүүлэх байр суурийг Хятад улс баримтална. Энэхүү бодлого Мьянмарын бүхий л улс орон, үндэстэнд чиглэсэн, харин Мьянмарын дотоодын өөрчлөлт, засгийн газрын халаа солионд нөлөөлөхгүй, тогтвортой, урт хугацааны, үргэлжийн чанартай юм гэж Ван И онцолжээ.

Хятад Мьянмарын эдийн засаг харилцан туслах, асар их нөөц хүчинтэй. Хятад улс Мьянмарын хойшдын эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах явцад хамгийн тохиромжтой, хамгийн найдвартай, хамгийн урт хугацааны хамтын ажиллагааны түнш байхад бэлэн байна гэжээ.

Аун Сан Су Чжи: Мьянмарын шинэ засгийн газар байгуулагдаад долоо хонож байхад Хятадын гадаад хэргийн сайд урилгаар Мьянмарт айлчилж байна. Бид саяхан хоёр орны хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний найрамдлын талаар хэлэлцээ хийлээ. Мьянмар дэлхийн улс орнуудын найрсаг бодлогыг хэрэгжүүлнэ. Мьянмарын шинэ засгийн газар Хятадтай найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх бэлэн байна. Энэ нь Мьянмарын улс орны хөгжлийг цаашид ахиулна гэдэгт итгэж байна гэж илэрхийлжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе