|
|
||
Хурлын талбай
Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа, "Шивээ-Энержи" төслийн ТЭЗҮ-ийг зөвлөлдөх хурал 4-р сарын 7-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хотод боллоо. Эрчим хүчний экспортын Шивээ-Энержи цогцолбор төсөл, БНХАУ-ын Стейт Грийд корпорацийн эрчим хүчний хэмнэлт үйлчилгээний компанийн зохион байгуулсан энэ зөвлөлдөх хуралд Хятадын талаас Стейт Грийд корпорацийн Ерөнхий захирлын орлогч Дү Жиган, Стейт Грийд корпорацийн Эрчим хүчний хэмнэлт үйлчилгээний компанийн ТУЗ-ын дарга Жан Шэньжи, Стейт Грийд корпорацийн Эрчим хүчний хэмнэлт үйлчилгээний компанийн ерөнхий захирлын орлогч Мэн Фаньчян, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын талаас Эрчим хүчний сайд Д.Зоригт, МУ-ын сайд М.Энхсайхан, Хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүн А.Тлейхан, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Баабар , Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, Байгаль орчин, ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Д.Одсэр нар оролцсон бөгөөд хурлыг Эрчим хүчний яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Товуудорж даргалсан байна.
Эрчим хүчний сайд Д.Зоригт, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, Стейт Грийд корпорацийн Эрчим хүчний хэмнэлт үйлчилгээний компанийн ТУЗ-ын дарга Жан Шэньжи, УИХ-ын гишүн А.Тлейхан, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, Стейт Грийд корпорацийн Ерөнхий захирлын орлогч Дү Жиган нар үг хэлсэн бөгөөд МУ-ын талын төслийн хэсгийн захирал О.Сайнбуян, ТЭЗҮ-ийн судалгааны байгууллагын төлөөлөгч Жай Шэньхүй нар төслийн талаар болон ТЭЗҮ-ийн судалгааны талаар тус тус танилцуулсан байна.
МУ-ын талын төслийн хэсгийн захирал О.Сайнбуянгийн танилцуулснаас үзвэл, энэ төслөөр 10,8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, дэлхийн хамгийн томд тооцогдох дулааны цахилгаан станцыг "Шивээ-Энержи" байгуулна. Энэ станц 9,240 МВт-ын хүчин чадалтай, 10,000МВт-ын 800кв цахилгаан дамжуулах байгууламж байгуулж, үүсгэсэн цахилгаан эрчии хүчээ БНХАУ-д экспортлох юм байна.
Энэ төслийн ач холбогдлыг хэлбэл, Монголын талд: Экспортыг төрөлжүүлэх, улсын татварын орлогыг нэмэгдүүлэх, гадаад валютын эх үүсвэрийг бүрдүүлэх, нүүрсний ордоо эдийн засгийн эгэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, нэмүү өртөг бүтээх, хөрөнгө оруулалт татах, дотоодын нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, хотжуулах үүсгэх зэрэг ач холбогдолтой юм байна.
Хурлын талбай
Хятадын талын хувьд, эрчим хүчний дутагдлаа нөхөх, хэт хурдтай нэмэгдэж буй СО2-ын хэмжээг тогтворжуулах, аж үйлдвэрийн хөгжлийг хангах, гадаадаас оруулдаг нүүрсний хэмжээг бууруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих зэрэг ач холбогдолтой юм байна.
Төслийн цар хүрээний талаар, МУ-д нийт 10.8 ам.долларын хөрөнгө оруулалт төслийн хүрээнд орж ирнэ. Говьсүмбэр, Дорноговь аймгаар дамжиж нийт 1300 гаруй км шугам тавигдана. МУ-ын нийт экспортын тодорхой хэмжээг бүрдүүлнэ. Төслийн хэрэгцээг дагаж Чойр хотыг тойрсон аж үйлдвэрийн кластер бүрдэнэ. Төсөвт орд ашигласан болон экспортын гэх мэт бусад татварыг төвлөрүүлнэ. Чойр болон тухайн бүсийн усны асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Нүүрсийг түүхий эдээр биш, нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлоно. Жил бүр 34 сая тонн нүүрс ашиглаж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Цогцолбор төсөл дээр ажиллах нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол ажилчид байж, Чойр хотыг шинэ Эрдэнэт болгож хөгжүүлнэ. Төслийн оргил үед 20,000 гаруй, үйл ажиллагааны үед 3500 гаруй ажлын байр бий болох юм байна.
МУ-ын Эрчим хүчний сайд Д. Зоригт
БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн
БНХАУ-ын Грийд корпорацийн Эрчим хүчний хэмнэлт үйлчилгээний компанийн ТУЗ-ын дарга Жан Шэньжи
МУ-ын талын төслийн хэсгийн захирал О. Сайнбуян
МУ-ын УИХ-ын гишүн А. Тлейхан
ТЭЗҮ-ийн судалгааны байгууллагын төлөөлөгч, БНХАУ-ын Шаньдүнгийн Цахилгаан эрчим хүчний барилыгн зөвлөгөөний хүрээлэнгийн дэд захирал Жай Шэньхүй
МУ-ын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Артаг
БНХАУ-ын Стейт Грийд корпорацийн Ерөнхий захирлын орлогч Дү Жиган
Дурсаглын гэрэл зураг
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |