![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Дэлхийн худалдааны зах зээлийн шаардлагын тогтворгүй чанарын нөлөөнөөс 2016 онд дэлхийн худалдааны нэмэгдэл 2015 оныхтой адилавтар байж, 2.8 хувийн нэмэгдлийн хурдтай байх болно. Энэ нь дэлхийн худалдааны нэмэгдэл 3 жил дараалан 3 хувиас доогуур байгаа үзүүлэлт болно гэж Дэлхийн худалдааны байгууллага 7-нд илэрхийлжээ.
2017 онд дэлхийн худалдааны нэмэгдлийн хурд 3.6 хувь болтол нэмэгдэж магадгүй, гэвч шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн цогцын эдийн засаг удааширч байгаа, дэлхийн банк санхүүгийн зах зээлийн тогтворгүй хүчин зүйл, тэрчлэн валютын ханшны хэлбэлзэл зэрэг эрсдэл зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр одоогийн төсөөлж байгаа тоо буурч магадгүй гэж ДХБ төсөөлсөн байна.
ДХБ-ын ерөнхий захирал Роберт Азевед мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, дэлхийн худалдааны нэмэгдлийн хурд хүмүүсийн урмыг хугалж байгаа хэдий ч худалдаан нийт хэмжээ нэмэгдэж байна. Гэвч ам доллараар тооцоолон бодож байгаа худалдаанаас үзэхэд валютын хэлбэлзэл, том оврын бараа бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс болж дэлхийн худалдааны нийт хэмжээ буурах хандлагатай байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |