|
|
||
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг бол нийслэлийн хамгийн том дүүрэг юм. БНХАУ-ын Энх тайван хөгжлийн сан тус дүүргийн иргэдийн эрүүл мэнд, эмчилгээний нөхцөлийг сайжруулах зорилгоор 2014 оны 12-р сард 500 мянган ам.долларын санхүүжилт хийж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, "Хангарьд UB" клубтэй хамтран 2015 оны 4-р сард тус дүүргийн 15-р хороонд хүүхдийн амбулаторийн шав тавьж, 11-р сард ашиглалтад оруулсан юм.
Эмчилгээ, оношилгооны хүчин чадавхыг дээшлүүлэхийн тулд, 2015 оны 6-р сард сангаас Чингэлтэй дүүргийн 20 гаруй эмч сувилагчийг Хятадад 3 долоо хоногийн сургалт дамжаанд хамруулсан байна. 10-р сард нь дахин уг хүүхдийн амбулаторид 200 мянган ам.долларын өртөг бүхий хэт авианы машин, рентген аппарат зэрэг эмчилгээний тоног төхөөрөмж бэлэглэсэн байна.
Уг амбулатори ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 150 мянга орчим оршин суугчдад үр ашиг хүртээж, 70 мянган хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдсэн байна.
Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч тун саяхан тус хүүхдийн амбулаторид очиж, амбулаторийн эрхэлэгч Баатарын Баянмөнхтэй уулзаж, амбулаторийн үйл ажиллагааны байдалтай танилцсан юм. Одоо та бүхэнд эрхлэгч Баатарын Баянмөнхтэй хийсэн ярилцлагыг хүргэе.
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |