![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 11-нд гаргасан тоо бүртгэлийн үзүүлэлтдээ Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд тогтворжих чиг хандлагатай байна гэжээ.
2-р сарын эдийн засгийн үзүүлэлтээс үзвэл, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцуудын хөгжлийн хэтийн төлөв зөрөөтэй байна. Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн хурд ирэх саруудад тогтвортой байх төлөвтэй бол Бразил, Орос зэрэг орны эдийн засгийн өсөлтийн хурд удааширч болзошгүй байна. 2010 оноос хойш Энэтхэг, Бразил, Орос зэрэг орны эдийн засгийн өсөлтийн хурд хэлбэлзэл ихтэй байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага илэрхийлэв.
Хөгжингүй орнуудын ихэнх нь банк санхүүгийн хямралыг даван туулаад байгаа хэдий ч ирэх хэдэн сарын эдийн засгийн хэтийн төлөв өөдрөг бус чиг хандлага гарч, ялангуяа Америк, Япон, Их Британи, Герман, Итали зэрэг орны эдийн засгийн өсөлтийн хурд удааширч буйг уг тоо баримт үзүүлжээ.
\Хуар\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |