|
|
||
Тоо бүртгэлд харуулснаар, 2015 оны эхний хагас жилд хил дамнасан Хятадын цахим худалдааны хэмжээ 2 триллион юаньд хүрч, өнгөрсөн оны үеэс 42.8 хувиар нэмэгдэж, экспортимпортын ерөнхий хэмжээний 17.3 хувийг эзэлжээ.Үүнд хил дамнасан цахим худалдааны экспорт 84.8, импортын харьцал хэмжээ 15.2 хувь, ил дамнасан цахим худалдааны бойжилт Хятадын гадаад худалдааны хөгжлийн шинэ тулгуур болжээ.
Гадаад эдийн засаг худалдааны их сургуулийн олон улсын худалдаа судалгааны төвийн дарга профессор Ван Жянь хэлэхдээ,"Бид хил дамнасан цахим худалдаа гэдэг, гэвч гадаад худалдааны салбарт бий болсон хувьсгалын хувьд, түүний чухал ач холбогдол оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, интернэт гэсэн шинэ зам суваг, шинэ индрээр дамжин аж ахуйн нэгжийг гадаадын хэрэглэгчидтэй улам ойртуулж, уламжлалт зам сувгуудын хязгаараас давсан байна" гэжээ.
2015 оны 7-р сард, Төрийн Зөвлөлөөс интернэт ба үйл ажиллагааны удирдлагын тухай саналыг боловсруулав. Зорилго нь гэвэл интернэт ба олон салбарын уялдаа холбоотой шуурхай шинэчлэлээр дамжин уламжлалт салбарын хөгжлийн хэлбэрийн сайжруулж, шинэ хэлбэрийн ажил төрөл, өсөлтийн шинэ цэгийг бойжуулахын төлөө юм. Хил дамнасан цахим худалдаа нь интернэт ба гадаад худалдааны уялдаа холбооны загвар юм.
Чинхуа Их Сургуулийн профессор Цай Юетин задлан шинжлэхдээ,"Хил дамнасан цахим худалдаа нэлээд хөгжингүй байна. Энэ нь гурван шалтгаанаас болсон юм. Нэгд, цахим худалдааны ерөнхий салбарын хөгжлийн хандлагаас болсон юм. Учир нь интернэт бол ирээдүйн олон улсын худалдааны чухал зам суваг юм. Хоёрт, Хятад улс хил дамнасан цахим худалдааны талаар ашигтай бодлогууд гаргасаар байна. Гуравт, энэ нь үндэсний "нэг бүс нэг зам"-ын томоохон стратегтэй нийцэх юм" гэжээ.
Төлөвлөгөө ёсоор "нэг бүс нэг зам" стратеги бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулж, Хятадын хөгжлийн шинэ хөдөлгүүр хүчний нэг болно гэж хүмүүс үзэж байна. 2009 онд байгуулагдсан Чүнчиний Далүн сүлжээ B2B хэлбэрээр хил дамнасан цахим худалдаа эрхэлдэг техникийн ХК юм. Тэр экспортод зам сувгийн үйлчилгээ үзүүлж, онлайн худалдаа эрхлэх программ хангамж Osell нь 71 төрлийн хэлний орчуулга гүйцэтгэж, гадаад дотоодын бизнесменд худалдааны индэр болсон байна. Үүнээс гадна Далүн сүлжээ Чүнчинээс баруун тийш Оросоор дамжин Герман хүрэх "нэг бүс нэг зам" дагуу орнуудад хятадын бүтээгдэхүүнтэй танилцаж болох арван хэдэн дэлгүүр ажиллуулж, хятадын брэндийг гадаадын бизнесменнүүдэд танилцуулсан байна.
Далүн сүлжээний ерөнхий захирал Фэн Жянфэн хэлэхдээ, Бид шинэ зам суваг нээх хил дамнасан цахим худалдаа эрхэлдэг. Бүхий л цахим худалдааны салбарт хамгийн тэргүүнд байх нь бидний зорилт юм. Мөн дэлхийн газар бүхэнд цахим худалдааны үйлчилгээний индэр болно гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, дэлхийн гадаад худалдааны хөгжил удааширсан ч Хао Фан электроникс худалдааны компани ноднин Америк, Европын зах зээлд экспортолсон хэмжээ 30 хувийн нэмэгдэлтэй байж, Латин Америк, Ойрх Дорнод, Зүүн Өмнөд Ази зэрэг шинэ тулгар хөгжиж буй зах зээлд экспортлох хэмжээ 50 хувийн өсөлттэй байжээ. Бүтээгдэхүүнээ борлуулахын зэрэгцээ Хао Фан электроникс хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах хуримтуулах замаар аж ахуйн нэгжид туслан зах зээлд тохирсон бүтээгдэхүүн судлан сайжруулж, сайн эргэлттэй болгосон байна.
Хао Фан электроникс компанийн орлогч захирал Жан Ли хэлэхдээ, үйлчлүүлэгчдийн ирүүлсэн саналыг их хэмжээний тоон баримт хэлбэрээр нэгтгэн хадгалж аваад, нийлүүлэгчид, аж үйлдвэрийн салбартай хуваалцаж, зах зээлийн хэрэгцээ шаардлагын дагуу өөрсдийн шинэ бүтээмж, технологийн салбарт мэдээлэл хангаж, зах зээлд шаардлагатай бүтээгдэхүүнийг судлан үйлдвэрлэнэ" гэжээ.
Аж ахуйн нэгжүүд зах зээлийн хэрэгцээ шаардлагын дагуу хил дамнасан цахим арилжааны зам суваг нээж байгаа бөгөөд засгийн газрын салбарууд ч аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн хүрээгээ тэлэх ашигтай боломжууд бүрдүүлэн өгч байна. 2015 оны 3-р сард, Ханжөүгийн хил дамнасан цахим худалдааны туршилтын ерөнхий бүс байгуулагдсан. Тус бүс жил шахам ажиллаад экспортын салбарт 14.1 тэрбум юаний орлого оруулж, Ханжөүгийн экспортын өсөлтийг 5.4 нэгжээр нэмэгдүүлсэн юм.
Ханжөү хотын дарга Жан Хунмин: "Аж ахуйн нэгжүүдийн түвшинг дээшлүүлсэн нэг жилийн дотор Ханжөү хотын 5500 гаруй уламжлалт үйлдвэр, аж ахуйн нэгж цахим худалдааны индэртэй болж, тус салбарын удирдлага, гадаад худалдааны үзэл баримтлалд маш их өөрчлөлт шинэчлэл гарсан юм" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |