• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн өсөлт эерэг байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-04-15 16:38:30

Хятадын үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шэн Лай-Юнь хэлэхдээ, энэ оны эхний улирлын эдийн засгийн байдал эерэг, ДНБ-ний үнэ 15.8 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар өслөө. Зарим үзүүлэлт эерэг өсөлттэй байгаа нь Хятадын эдийн засаг өсөлтийн доод түвшнээс хариу өсөх хандлагатай байгааг харуулж байна гэлээ.

Хятадын аж үйлдвэрийн бүтцэд тасралтгүй өөрчлөлт хийгдэж байгаа бөгөөд эхний улирлын үйлчилгээний аж үйлдвэрийн хэмжээ ДНБ-ний 56.9 хувийг эзэлснээр өнгөрсөн үеийнхээс 2 хувиар нэмэгдлээ. 3-р сард аж үйлдвэрийн нэмүү өртөг, цахилгаан хэрэглэсэн, тээвэрлэлтийн хэмжээ, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, хэрэглээ зэрэг эдийн засгийн чухал үзүүлэлтүүд урьдчилсан төсөөллөөс дээгүүр байна.

Ойрд олон улсын зарим байгууллага Хятадын эдийн засгийн өсөлтийг өсөх хандлагатай гэж урьдчилан төсөөлж байна. Ялангуяа 4-р сарын 12-нд Олон улсын валютын сангаас нийтэлсэн тайланд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.2 нэгжээр доогуур төсөөлж, харин Хятадын эдийн засгийн өсөлтийг урьдчилсан төсөөллөөс 0.2 нэгжээр дээгүүр 6.5 хувиар өснө гэж төсөөлсөн байна. Үүнтэй холбогдуулан Шэн Лай-Юнь илэрхийлэхдээ, Хятадын эдийн засаг буурах дарамт байгаа гэдгийг бас санах хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе