![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
15-нд Вашингтон хотноо Хятадын сангийн сайд Лоу Живей: Стандарт Поолс болон Муди олон улсын үнэлгээний хоёр байгууллага сүүлийн үед Хятадын бүрэн эрхийн итгэмжийн зэрэглэлийг сөрөг болгосон нь Хятадын эдийн засгийн бодит байдлыг үнэнээр харуулаагүй, өрөөсгөл байна гэжээ.
Лоу Живей мөн өдөр Их 20-ын сангийн сайд нар, төв банкны захирлуудын хурлын дараа болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, саяхан нийтэлсэн Хятадын 1-р улирлын ДНБ-ний тоо баримтаас үзвэл, Хятадын энэ улирлын эдийн засаг өнгөрсөн жилийн мөн үеэс 6.7 хувиар өсөж, нэлээд өндөр түвшинд хүрч, засгийн газрын тогтоосон 6.5аа-с 7 хувийн эдийн засгийн өсөлтийн зорилтод нийцэж байна гэжээ.
Олон улсын үнэлгээний байгууллагын Хятадын засгийн газрын өрийн эрсдэлд сэтгэл түгшиж байгаад чиглүүлэн тэрээр хэлэхдээ, Хятадын төв засгийн газрын өрийн түвшин өндөр биш байгаа. Үүний зэрэгцээ орон нутгийн өрийн нэмэгдлийг тогтоон барих арга хэмжээ авсан гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, өдгөө Хятад улс төв засгийн газрын өрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлж байгаа нь нийгмийн өрийг аажмаар багасгахыг төлөө юм. Гэвч энэ ажлыг өөрчлөлтийн аргаар зохицуулах болно гэжээ.
/Баатар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |