• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын Найрамдал сургуулийн захирал Улаанбаатар хотын "Хүндэт тэмдэг"-ээр энгэрээ мялаав

CRI       (GMT+08:00) 2016-04-17 15:40:53

МУ-ын нийслэл Улаанбаатар хотын Хятад Монголын Найрамдал сургуулийн захирал Жян Нандинцэцгийг Улаанбаатар хотын захиргаа тун саяхан "Хүндэт тэмдэг"-ээр шагнав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл гарын үсгээ зурж, хотын Засаг даргын орлогч Ц. Энхцэнгэлийн гардуулсан үнэмлэх дээр Нийслэл хотыг бүтээн байгуулж хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргасан учир "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ээр шагнав гэж бичсэн байна.

Нандинцэцэг нь 1991 оноос МУ-д байгаа Хятадын цагаачдын холбооны соёл боловсролын ажилд гар бие оролцож, 1998 оноос өнөөг хүртэл Хятад Монголын Найрамдал сургуулийн захирлаар ажиллаж, сургуулийн бүтээн байгуулалт, хичээл сургалтын чанар чансааг дээшлүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган чармайн ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан байна. \ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе