|
|
||
"Мянган жил түмэн онд дуурсагдах бичиг үсэг мину" хэмээх тодотголтой "БИЧИГ СОЁЛ – 2016" уран бүтээлийн үзэсгэлэн саяхан Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэж олны хүртээл болов.
Монгол бичиг бол Монгол түмний зуун зууны их соёл, түүхийг хадгалж ирсэн бидний бахархал юм. Чингис хааны зарлигаар эртний түүхтэй монгол төрийн бичиг болсон монгол бичиг бол монгол хүний чөлөөт сэтгэлгээний нэвтэрхий толь мөн.
Монголын Урчуудын Эвлэл, 《Бичиг соёл》монгол уран бичлэгийн холбоо жил бүрийн 5-р сард болдог Үндэсний бичиг үсгийн баярын өдөрт зориулан "Бичиг соёл" уран бүтээлийн үзэсгэлэнг 8 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь жилээс жилд өргөжин тэлж, олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн болжээ.
《Бичиг соёл》монгол уран бичлэгийн холбоо нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Уран Бичлэгчдийн Нийгэмлэг, ОХУ-ын Буриад Улсын "Очир зам" сэтгүүл, "Тэнгэрийн бичиг" Холбоо, Халимаг Улсын "Заяасан бичиг" Холбоотой идэвхтэй хамтран ажиллаж хамтарсан үзэсгэлэн, сургалт зохион байгуулж байгаа юм байна.
"БИЧИГ СОЁЛ – 2016" уран бүтээлийн үзэсгэлэнг БНХАУ-ийн Өнгөт металын барилгын компаний МУ дахь ерөнхий төлөөлөгч, Монголын Аж Үйлдвэрийн Барилгын компаний Ерөнхий захирал, МУ дахь Хятадын Хөрөнгө оруулагчдын ерөнхий нийгэмлэгийн орлогч дарга Боржигин Аюушийн Далангурав ивээн тэтгэсэн бөгөөд тэрээр гурав дахь удаагаа энэ үзэсгэлэнг ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа юм байна.
Тэрээр: "Эзэн Чингисийн удам, Их Монголын үрсийн нэг хэмээн омогших дуртай монгол хүн билээ би. Би монгол бичиг соёлоороо бахархадаг, монгол хүн бүр үндэснийхээ хэл бичиг соёл, зан заншлийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй" гэж нэгэн сэтгүүлд бичсэн байна.
\ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |