• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

IMF-ын дэд захирал: Хятадын эдийн засаг тогтвортой болсон нь олдошгүй зүйл юм

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-04-18 18:01:42

Жүншинь агентлагийн мэдээ: Олон улсын валютын сангийн дэд захирал Жү Минь 17-ны өдөр Вашингтонд хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч буй нөхцөлд Хятадын эдийн засаг энэ оны эхний улиралд тогтвортой болж байгаа нь олдошгүй ховор зүйл юм гэжээ.

Энэ сарын 15-17-нд дэлхийн гол гол эдийн засгийн цогцын сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч нар Вашингтонд хуран цугларч, IMF болон дэлхийн банкны зохион байгуулсан 2016 оны хаврын хуралд оролцжээ. 15-ны өдөр Хятад улс энэ оны эхний улирлын GDP нэмэгдсэн тоо баримтыг нийтэлж, эдийн засаг тогтвортой болж байгаа идэвхтэй дохиог өгчээ.

Хуралд оролцогчид Хятадын засгийн газар эдийн засгаа тогтвортой байлгах шийдвэр зоригийг сайшааж, Хятадын засгийн газар үргэлжлэн өөрчлөлтөө гүнзгийрүүлэхийг дэмжинэ гэж Жү Минь хэллээ.

Хуралд оролцогчдын анхаарлын төв Хятадын эдийн засгийн хандлагаас өөр Америкийн холбооны бэлтгэл комиссын хүүгээ нэмэх асуудал байлаа. Жү Минь хэлэхдээ, Америкийн холбооны бэлтгэл комисс энэ асуудлаар болгоомжтой байр суурьтай байж, холбогдох бодлого тогтооход тоо баримтад суурилах ёстой. Үүний зэрэгцээ гадныхантай үр ашигтай харилцаж, бусад оронд нөлөөлөх боломжийг гүйцэд бодолцох ёстой гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе