|
|
||
Өвөр Монголын Радио Телевиз Хорооны сурвалжлагч Амжилтын мэдээлснээр :
Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас Өвөр Монголын "Чонс өв соёлын сан "-гийн тэргүүн Чонс Цогтнаранд, "Соёлын тэргүүний ажилтан " хэмээх цол өргөмжилсөн байна.
Өвөр Монголын бичгийн хүмүүс, тэр дундаа монгол ном судар хадгалж буй номын хорхойтнууд Өвөр Монголын Ар хорчин хошуу нутагтай, "Чонс өв соёлын сан "-гийн Цогтнаран гэвэл андахгүй. Тэрээр " Чонс өв соёлын сан " хэмээх монгол ном судар, соёлын бүтээгдэхүүнийг урлан бүтээж хураан хадгалах санг байгуулснаар барахгүй ховор чухал ном судраа монголчууддаа үнэ төлбөргүйгээр зээлдүүлэн уншуулж яваа номын цагаан буяныг дэлгэрүүлэгч юм. Мөн "Монголын нууц товчоон"-г цуглуулан хадгалагч, "Монголын нууц товчоон " бар хэвлэлийн судлаач юм.
Монгол Улсын Засгийн Газраас , "Монголын нууц товчоон "-ий олон улс орны орчуулга, судалгааны бүтээлийг цуглуулан түүнийгээ олон нийтэд үнэ төлбөргүйгээр нээн ашиглуулан соёлын их аялалд үлэмж их хувь нэмэр оруулсанд Чонс Цогтнаранд хүндэтгэл үзүүлж " соёлын тэргүүний ажилтан " хэмээн цол өргөмжлөл олгосон байна .Чонс Цогтнаран :
20160418Chogmnaran001.mp3 |
Чонс Цогтнаран 34 улс орны 600 гаруй хэвлэлийн мянга гаруй дэвтэр " монгол ын нууц товчоон "-г цуглуулаад байна. Тэрээр хойшдын ажлаа ингэж төлөвлөж байна. Чонс Цогтнаран :
20160418Chogmnaran002.mp3 |
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |