|
|
||
Стратеги, олон улсын асуудал судлах төвийн дээд зэргийн зөвлөх Гутманн хурал дээр хэлэхдээ, Америкийн тал нэг бүс нэг замын бодит агуулгад зохих ташаа ойлголт болон эргэлзээтэй байсаар байна. Хятадын тал Америкийг Азийн дэд бүтцийн байгуулалтад хэрхэн оролцуулах талаар тодорхой ойлголт өгөөгүй байна. Хятад Америкийн зөвлөхүүдийн иймэрхүү симпозиум зохион байгуулах нь хоёр талын бодлогын ойлголцоо болон мэдээлэл хуваалцахад ашигтай байж, бие биеийнхээ стратегийн зорилго, хэтийн төлөвийн ойлгоход ашигтай юм гэжээ.
Хятадын Ардын их сургуулийн Чун Ян судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ван Вэнь хэлэхдээ, өнгөрсөн хоёр жилд Хятад Америкийн харилцааны талаар хэвлэл мэдээллүүд Өмнөд Хятадын тэнгис, интернет сүлжээний асуудлын талын санал зөрөлдөөнд хэт төвлөрч байсан. Гэвч хэрэг дээрээ хоёр орон маш олон салбарт хамтын ажиллагааны өргөн уудам хэтийн төлөвтэй байна. Нэг бүс нэг зам нь хоёр орны хамтын ажиллагаанд асах их шинэ боломж нээх юм гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |