• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Лавровтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-04-19 10:46:31

Москвад Хятад Оросын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож байгаа Хятадын ГХЯ-ны сайд Ван И 18-нд Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтай хэлэлцээ хийлээ.
 
Ван И: Хятад Орос стратегийн хамтын ажиллагааны түнш бөгөөд хоёр тал маш олон чухал асуудлаар харилцан туслан дэмжилцсээр ирсэн. Хятадын тал Өмнөд Хятадын тэнгисийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах бөгөөд хуулийн дагуу маргааныг зохицуулах арга барилаа өөрөө сонгох эрхтэй. Харин Филиппиний талаас дэвшүүлсэн өмнөд Хятадын тэнгисийн талаарх арбитрыг хүлээн авахгүй, оролцохгүй байх нь хуулийн нэр төр, эрх мэдлийг хамгаалахын төлөө юм. Хятад Орос хүчээр арбитрын механизмыг ашиглах арга барилд сонор сэрэмжтэй байх болно гэжээ.


  
Ван И: Хятад Орос хамтдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах, хойгийн энх тайван, тогтвортой байдал, бүс нутгийн стратегийн тэнцвэртэй байдлыг хамгаалах болно. Энэ оны ШХАБ-ын Ташкентын дээд уулзалтын бэлтгэл ажлыг хийж байгаа Узбекистаныг нухацтай дэмжиж, ШХАБ-ын цаашдын хөгжлийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
 
Сергей Лавров: одоогийн ээдрээтэй олон улсын байдалд, Орос Хятад өрсөлдөөн сорилтыг хамтдаа туулж, дэлхийн энх тайванг хамгаалан, НҮБ, Их хорийн бүлэг зэрэг олон улсын байгууллагын хөгжлийг ахиулах болно. Европ Азийн эдийн засгийн холбооны байгуулалт, Торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалтын холбоосыг ахиулахад Орос бэлэн байна гэжээ.\Ренчинсоо\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе