• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Японы хамтарсан компани

CRI       (GMT+08:00) 2016-04-19 10:33:32

CRI-ийн сурвалжлагын нэгдсэн баг энэ сарын 14-ний өдөр Шинь Ян хотын Шинь Сяньд байрлах Хятад Японы хамтарсан "Шинь Линь" компаний үйл ажиллагаатай танилцсан юм.

Нутгийн тухай товч дурдахад: Шинь Сянь нь Шинь Ян хотын зүүн урд байрладаг. Уулархаг, ногоон цайны нөөц ихтэй. Хувьсгалын суурин газар. Хятадын нэрт жанжин Шүй Ши Юүгийн өлгий нутаг гэдгээрээ алдартай.

Бидний очсон "Шинь Линь" компани нь 1996 онд Японтой хамтран үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Уг компани цайны мод тарьж ургуулах, боловсруулах, борлуулах, цайны соёлоо сурталчилах талаар Хэ Нань мужийнхаа хөдөө аж ахуйн гол тулгуур аж ахуйн нэгд тооцогддог. 10 жил дараалан Хятадын цайны аж үйлдвэрийн 100 хүчирхэг аж ахуйн нэгжээр шалгарсан.

Хятадын хөрөнгө оруулалттай, Японы тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон энэ компани нь цайг өндөр хэмийн уураар жигнэж, цайгаа буталж боловсруулдагаараа давуу талтай. Тиймдээ ч бусад компаний цайг бодоход харахад харьцангуй тунгалаг, уухад амттай байдаг байна. Мөн цайгаа савлах явцдаа хийжүүлж уутладаг тул хадгалалтийн хугацаа харьцангуй урт байдаг. Үйлчилгээний хувьд: хоолны шингэц сайжруулна, цангаа тайлна, хавдраас сэргийлнэ. Мөн даралт буулгаж, биен дэх өөх тосыг ялгаруулж, хордлого тайлдгаараа олны талархлыг хүлээжээ.

Уг компани бүтээгдэхүүнээ Япон, Өмнөд Солонгос зэрэг хөрш зэргэлдээ орнуудад экспорлодог. Жилд ойролцоогоор 200 тонноос дээш цай гаргадаг байна. 2015 оны байдлаар нийт 4000 тонн бараа экспортолж, ашиг орлого нь 10 сая гаруй ам. долларт хүрчээ.

Хэнань мужийн шилдэг аж ахуйнуудын нэг "Шинь Линь" компани нь Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай цайны соёлын харилцааг улам бүр хөгжүүлж Шинь Ян цайны үйлдвэрлэлд чухал хувь нэмэр оруулсаар явна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе