• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Исгий туургатны цагаан сүргийн их тайллагын ажиллааг мэдээлэх Мультимедиа баг байгуулагдалаа

CRI       (GMT+08:00) 2016-04-21 16:47:55

Синьхуа монгол нет Ордосын 4 сарын 20–ны өдрийн мэдээ, Эзэн Чингисийн тайллагын ордон бий болж тайлга тахилгын соёл бүрэлдэсний 789 жилийн ой, эзэн Чингисийн онгон хүрээлэн байгуулагдасны 60 жилийн ой, мөн эзэн Чингисийн онгон шүтээний тайллагын их үйл төрийн зэрэглэлийн биет бус соёлын өв болсны 10 жилийн ойг тохиолдуулан, Синьхуа нетийн Өвөр монгол суваг, Синьхуа монгол нет болон Ордос хотын радио, телевиз, сонин, Эзэн хороо хошууны телевизийн хамтарсан мультимедиа баг 4 сарын 19-нд Ордос хотод байгуулагдлаа.

Мультимедиа баг нь шинэ мэдээллийн хэрэгсэл болох удирдлагаар нисэгч, UR-г анхлан ашиглаж, эзэн Чингисийн онгон шүтээний үүсч хөгжсөн түүх, тайлга тахилгын соёл, онгон сахигч дархдын үлгэр түүхээс авхуулаад өнөөдрийн ордос хотын соёл иргэншил, аялал жуулчлал тэр бүхнийг нийтлэл, фото, аудио, видио хэлбэрээр сонин, нет, вичат, радио, телевиз зэрэг бүх мэдээллийн хэрэгслүүдээр цацах болно.\ Болорцэцэг, Х.Үзэсгэлэн, Ногоонтал мэдээлэв\

Ирэлт: Синьхуа монгол нет

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе